x

Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гаригийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар буцаах шийдвэрт хүрчээ.  

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хэлэлцээрийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол МАН-ын бүлэг хэлэлцээрийг сайжруулах даалгаврыг Засгийн газрын эрх бүхий сайд нарт өгсөн юм. Тухайлбал, 20 жилийн турш түлш нийлүүлэх гэрээг 20 хүртэл жил болгох, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчлөх даалгавар өгчээ.

Харин УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос хэлэлцээрийг Засгийн газарт буцаах шийдвэр гаргаснаар нэг бол хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан саналын дагуу сайжруулах, эс бол хэлэлцээрээ бүрмөсөн зогсоох хоёр шийдлийн аль нэгийг нэгдсэн чуулганаас гаргах болж байна.

Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжжээ. Хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ. Монгол Улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтөд хамрагдах юм.

Монгол Улс мал эмнэлэг, Биокомбинатын бодлогыг сайжруулж чадвал 700 сая ам.долларын махны импортын орон зайд оролцох боломжтой гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Нийт 29 төрлийн мах махан бүтээгдэхүүн, 60 нэр төрлийн арьс шир, 204 төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх асуудал тусч байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж авч үлдэх, давуу байдал бий болгох бодлого баримтлахаар тусгахыг гишүүд хэллээ. Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцээр гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 11 цаг 23 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 12 цаг 53 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 13 цаг 45 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 13 цаг 48 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 13 цаг 49 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 13 цаг 51 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 13 цаг 53 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 13 цаг 56 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 13 цаг 58 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 14 цаг 1 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 15 цаг 49 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 16 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 21 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 16 цаг 25 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 16 цаг 35 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 16 цаг 37 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 16 цаг 40 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 18 цаг 6 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 18 цаг 22 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 18 цаг 23 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top