x

Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн төсөл танилцуулагдсаныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ. Уг төсөлд Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, Экспорт, импортын банк болгон өөрчлөх эрх зүйн шинэ зохицуулалт тусгасан байна. Хуулийн төслийн эцсийн хувилбарыг ирэх долоо хоногт дахин хэлэлцэж, улмаар УИХ-д өргөн барих бэлтгэл хийгдэж байгаа ажээ.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх зорилгоор Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хүрээнд дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байгаа юм:

  • Татварын ерөнхий хууль

  • Хөрөнгө оруулалтын тухай хууль

  • Хууль тогтоомжийн тухай хууль

Үүнээс гадна Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дахь намуудын бүлгийн саналаар эргүүлэн татагдаж, дахин боловсруулан өргөн мэдүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор мөн ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан зохион байгуулж байгааг мэдээлэлд дурджээ.

Эдгээр эрх зүйн шинэчлэлүүд нь төрийн санхүүгийн бүтэц, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад хамтын ажиллагаа, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 24 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 38 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 42 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 44 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 46 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 48 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 49 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 51 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 53 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 58 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 0 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 1 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 1 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 3 цаг 3 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 3 цаг 4 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 3 цаг 4 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 3 цаг 17 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 18 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 3 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 3 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top