x

Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдэг байр суурьт хүрснийг мэдээлсэн. Тэгвэл гишүүн Ч.Лодойсамбуу энэ асуудлаар өөрийн байр суурийг хуваалцав.

Ч.Лодойсамбуу:

-"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байна. Одоогоор хэлэлцээр хийгээгүй байна. Эхний ээлжинд батлагдчихаад байгаа гэрээг харахад Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. 20 жил нэг улстай тогтвортой үнээр худалдан авалт хийнэ гэдэг нь эрчим хүч, шатахууны хувьд эрсдлээсээ гарч байна гэж ярьж байна. Гэтэл онолоороо бол нэг газраас тогтмол 20 жилийн турш авна гэдэг чинь эсрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Үнэ ч тэр, нийлүүлэлт ч тэр. Юу ч тохиолдож болно.

Манайхтай гэрээ хийж байгаа улс дайнтай байгаа, дроны халдлагууд хүртэл явж байгаа. Бид цар тахлын үед шатахууны хомсдолтой нүүр тулж үзсэн шүү дээ. Хүссэн хүсээгүй цаад айлд эрсдэл учирвал бид түлшгүй болно. Тэгэхээр шатахуун хариуцсан сайд нар үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Б.Батцэцэг сайд ч гэсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Энэ ганцхан Ц.Туваан сайдын асуудал биш. Засгийн газар цаашдаа Монгол Улс гал алдахгүй байх тал дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажиллах ёстой.

Өнөөдрийн нөхцөл ийм байна гэдгийг яриад бид 30 жил болчихлоо шүү дээ. 2022 онд энэ асуудал орж ирж байхад "өнөөдөр Монголын байгаа байдал ийм байна" гээд л сайд нар нь ярьж байсан. Түүнээс хойш эх үүсвэрээ нэмэх юу хийсэн бэ?. Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг бүх сайд нар мэдэж байгаа. Тэгээд авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийе гэхээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсдэг. Заавал төр өөрөө сав хийж яах гээд байгаа юм бэ? Хувийн хэвшлүүдтэй хамтраад хийж болно. Гэтэл хэлэлцээр хийхгүй өнөөдрийг хүрчихээд одоо "нөхцөл байдал ийм байна аа" гэж ярих нь байж боломгүй зүйл. Түүнчлэн түлш цэнэглэх цогцолборыг хамтарсан компани эзэмшинэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй.

Тиймээс намын бүлгүүдээс гарч байгаа саналуудыг тусгаж хэлэлцээрийг дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа хүч түрээд явж болохгүй. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцэнэ тэндээс санал, дүгнэлт гарах байх. Дараа нь Аюулгүй байдлын байнгын хороогоор ороод эцэслээд, батлах юм бол УИХ-аар соёрхон батлах ёстой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tseegii (66.181.160.74)
    Ene buldug yag elbegdorj shuu AN-han geheereel yagaad orosuudiig uzen ydagch baidiin bol ene pizdaakuudiin uvug deedsiig tembuu buusun tip suriyenees salgasan 39 onii halh goliin 45 onii chuluuluh dain mongol ulsiin tusgaar togtnoliig amerik hytad zereg ulsuudaar huleen zuvshuuruulsen 60-70-80 d onuudad ih buteen baiguulalt hugjil devsjil bolovsrol buhiil yumiig haramgui ugsun ard tumensht ed nart ymar gai bolood baidiin amerik hytad ah nar ni oros ulsaas salgaadah tegvel mongol uls uvur mongolruugaa niilene geed baidiimuu...ene pizdaakiin etseg eh sots niigmiin uyd l hun bolj unegui emneleg surguuli damjij udii zeregtei baij ene elbegdorjiin er ehneriig gargaj boijuulsan l baij taaraa..ARDCHILAL gej heseg buleg hudalch hulgaich eree tseergui ungursun uye uguisgegch ungu mungunuus ur huuhdeech zarj medeh novshnuudiig heldiin baihdaa
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 5 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 11 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 26 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 29 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 33 мин Хулгайлагдсан боломж 13 цаг 20 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 14 цаг 50 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 15 цаг 42 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 15 цаг 45 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 15 цаг 46 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 48 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 15 цаг 50 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 15 цаг 53 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 15 цаг 55 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 15 цаг 57 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 17 цаг 46 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 18 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top