x

Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр /2025.04.21/ мэдээлэл хийлээ.

Б.Найдалаа:

-"Бидэнд Төгрөг нуурын орд болон УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй ноцтой мэдээлэл иргэнээс ирсэн. 2006 оны гуравдугаар сарын 23-нд "Женко" группээс Х.Баттулга гэдэг хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ ноцтой хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, 20-ид жилийн өмнө банк санхүүгийн салбарт Номарангийн хэрэг гэж олон хохирогчтой, 10 сая ам.долларын хохиролтой ноцтой хэрэг гарч байсан. Тэгвэл 2006 онд явуулсан энэ албан бичигт “Номарангтай холбоотой Монгол шуудан болон Голомт банк дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ нь тухайн хэргийг нарийвчлан шалгах, гэм бурууг тогтоох шаардлага байгааг харуулж байна.

Хоёрдугаарт, “мөн дээрх албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн утга бүхий санал, хүсэлт байна. Энэ нь өнөөдөр яригдаж буй Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Үүнийг иргэд мэдэх ёстой.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болохгүй. Гэтэл 2006 оны уг албан бичгийг явуулсан хүн нь УИХ-ын гишүүн байсан. Иимэрхүү ноцтой сэжүүр байгаа учир  иргэнээс ирсэн уг мэдээллийг иргэдэд хүргэх ёстой гэж байгаа учир энэхүү мэдээллийг хийж байна. Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байгаа энэ үед нэмэлт нотлох баримт болох байх гэж үзээд АТГ-т мэдээллийг хүргүүлнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.160.74)
    Tegeed ter barimtaa buren ebeer ni il taviach tegeegui tsagt neg bol hudal ugui bol shantaaj hiij unurtsetseg shig mungu bosgoh arga l gej haragdaad bna ene munhbaysgalan gedeg huuhen ovoo yum boluu gej bodoj baisan chini ovoolson baas baijee har tamhichid biy biynee alhad ene 2-n huuhduud tsug baisan ter hergees ni erunhiilugchiin huvud yl uguuleegui bolhoor battulgad meemduultsen hun yumuu zugeer l mungund durtai hun yumuu battulgaas salahgui magtan duulaad teneed baihiin
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 4 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 19 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 23 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 25 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 27 мин Хулгайлагдсан боломж 13 цаг 13 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 14 цаг 43 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 15 цаг 35 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 15 цаг 38 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 15 цаг 40 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 41 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 15 цаг 43 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 15 цаг 46 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 15 цаг 48 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 15 цаг 51 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 17 цаг 39 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 18 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 11 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 18 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top