x

ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.

Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заасан байна. Хэлэлцээрийг  УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарласан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэлэлцээрийн төслийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзээд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос завсарлага авсан. Өнөөдрийн хуралдаанаас хэлэлцээрийг дэмжихгүй гэдэг байр суурьт хүрчээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-“Угтаа үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани Чингис хаан ОУ-ын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл  ОХУ-ын арбитраар шийднэ. Гэтэл энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил нефть авч хоёр гарцыг нь хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого,зөв сонголт нь биш.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан

-Өнөөдөр орж ирсэн Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мөн гуравдагч ертөнцтэй холбогдох Монгол Улсын ганц гарц болох агаарын тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалттай компанид давуу эрх олгох асуудлыг АН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Бид маш ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. АН-ын бүлэг эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад баяртай байна. Хоёрдугаарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль орж ирсэн. Үүнийг нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийг байдлаар "Тавантолгой" ХК-ний 20 орчим хувь нь л биржээр арилжаа хийж байгаа. Бусад нь урт хугацааны гэрээний дагуу явж байна. Биржээр явж байж ил тод нээлттэй байна гэдэг зарчим байсан. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг улам хумих цаашлаад бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь зарчимгүй явдал гэдгийг бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид уул уурхайн салбараа илүү нээлттэй, ил тод болгох тал дээр АН-ын бүлэг хатуу байр суурь илэрхийлээд явна гэдгийг хэлмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (103.57.92.241)
    Ed nar ter oros humuusdee durgui bj bololguil yahav gehdee hursh ulsaasaa tulsh avah ni yunii buruu bnaa delhiin hemjeenii asar tom 2 gurnii zavsar havchuulagdsan bidnii eh oron 2 hurshteigee baruunii buunii nohoinuudaas bolood muudaad baimguil baigaan 2 hursh durgui ni hureel niiluulelt hil gaalia haaval bid yahiin ednii hil deeguur nuguu amerkuud ni alhaj chadahgui bid l budaa boldiin bishuu AN nertei aluurch hulgaichuudiin buleglel yu gej hutsah ni hamaagui orosoos avdgaaraa av
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.190.200)
    АН ынхан болио тэгж улсаа хорлоод яах вэ?
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 2 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 4 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 10 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 25 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 29 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 33 мин Хулгайлагдсан боломж 13 цаг 19 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 14 цаг 49 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 15 цаг 41 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 15 цаг 44 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 15 цаг 46 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 47 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 15 цаг 49 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 15 цаг 53 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 15 цаг 54 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 15 цаг 57 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 17 цаг 45 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 18 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top