x

Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлаар намын бүлгүүд хуралдаж байна. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байр суурийг илэрхийлжээ.

Х.Булгантуяа:

-"Яг одоо холбогдох сайдууд намын бүлгүүдэд танилцуулгаа хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал өмнө нь намын бүлгээр ороогүй шууд холбогдох байнгын хороогоор ороод, түр хойшлогдсон байгаа. Монгол Улсын хувьд онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй. БНХАУ агаарын хөлгийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ өөрсдөө гаднаас түлш импортолж авдаг буюу өөрсдийн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Тиймээс манай улсад эрчим хүч тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Тэгэхээр бид ОХУ-аас хамааралтай байна гэсэн үг. Хүмүүсийн бухимдалтай байгаа зүйл нь 20 жилээр буюу урт хугацааны гэрээ байгуулж байгаатай холбоотой байна. Энэ хугацаанд дотоодын үйлдвэр ашиглалтад орчихно шүү дээ гэдэг зүйлийг ярьж байна.

Мөн маргааныг яагаад ОХУ-ын шүүх дээр авч үздэг юм бэ, дэд бүтэц гэж юуг хэлээд байгаа юм бэ гэх мэт асуулгыг тавьж байна. Тэгэхээр эдгээрийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал нь төрийн хоёр байгууллага нэгдэж байгаа учир үнэ нь арай хямд байж чадах юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өмнө нь хувийн хэвшил бас л ОХУ-ын талтай нэгдэж байсан шүү дээ. Энэ замаар импортолж байсан. Тэгэхээр одоо төрийн өмчит компанитай хамтарсан компани байгууллаа гээд хямд байж чадах уу гэдэг л чухал байна. Одоо дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 ам.доллар гарчихсан явж байгаа шүү дээ.

Ярилцах зүйл их байна гэдгийг намын бүлэг дээр гишүүд хэлж байна. Авч үзэх ёстой зүйл заалтууд маш их байна. Тухайлбал, Монгол Улсын эрх ашигтай нийцэхгүй зүйл заалт маш их байгаа учир холбогдох сайдууд дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр намын бүлэг чиглэл өгч байх шиг байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    тэнэгүүдийг тэгж л маллана ш дээ
    2025 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 5 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 6 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 13 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 28 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 31 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 35 мин Хулгайлагдсан боломж 13 цаг 22 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 14 цаг 52 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 15 цаг 44 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 15 цаг 47 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 15 цаг 48 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 50 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 15 цаг 52 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 15 цаг 55 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 15 цаг 57 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 15 цаг 59 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 17 цаг 48 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 18 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top