x

Дэлхийн шинэ дэг

Mосквагийн ОУХДС-д (MГИMO) дээд курсэд 2016 оны зун суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томхон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” талаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ярьсан өнцгөөс харж томьёолсныг дор буулгая. Орос-Украины дайны өнгөн дээр тун чухал мэдээлэл болох юм шиг санагдлаа.

Дэлхийн шинэ дэг

Mосквагийн ОУХДС-д (MГИMO) дээд курсэд 2016 оны зун суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томхон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” талаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ярьсан өнцгөөс харж томьёолсныг дор буулгая. Орос-Украины дайны өнгөн дээр тун чухал мэдээлэл болох юм шиг санагдлаа.

Фененко ямар үндэслэлээр ингэж ярив? Оросын хилийн ойролцоо, залгаа бүс нутгуудад түгшүүртэй байдлын голомт бүрджээ. Энэ бол глобал цэргийн мөргөлдөөний урьдчилгаа, II дайнаас хойших дэлхийн шинэ дэг тогтоосон Ялта-Потсдамын тогтолцоог нураах, дэлхийн санхүүгийн хямралын урьдчилсан нөхцөл болох аж. Украины хямрал царцаагдлаа, одоо «постукраины» ертөнцөд дэлхийн дэг хаашаа эргэх вэ? Гэхдээ дэлхийн дэг журмын үндсэн 4 зарчим хэвээрээ үйлчилж байна. Энэ нь: 

  1. НҮБ-ын удирдан чиглүүлэх үүрэг хэвээрээ байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь II дайнд ялагч гүрнүүд хэвээрээ байна; 
  2. Дэлхийн эдийн засгийг зохицуулдаг Бреттон-Вудын системд Орос, АНУ хоёр тэнцвэрийг хангаж байна; 
  3. Дэлхийн II дайнд ялагдсан хоёр гүрэн Япон, Германы бүрэн эрх хадгалагдсан ч хязгаарлагдсаар байна; 
  4. Тийм учраас дэлхий ертөнц чанарын шинэ шатанд гараагүй байна. 

Ялта-Потсдамын тогтолцоо хоёр удаа шинэчлэгдлээ. 1950-1960-аад оны эх хүртэл үед СССР, АНУ хоёр Британи, Францыг эзэнт гүрний статусаас (колонийн дэглэмийг нураасан) нь салгаж дөнгөлөө. Энэ үеэс Зөвлөлт-Америкийн оройлсон эвсэж бүлэглэсэн сөргөлдөөн эхэлсэн, гурав дахь ертөнцөд системийн өрсөлдөөнөө тулгасан. Энэ нь Британи, Францын колонийн өв булаацалдсан тэмцэл болж төрөл арилжсан. Хоёр дахь шинэчлэл нь 1980-аад оны сүүлчээр «социалист хамтын нөхөрлөл» ба СССР задран унаснаар хэрэгжлээ. Тэртээх 1970-аад оны СССР-тай харьцуулах аваас ОХУ-ын байр суурь үлэмж суларлаа. Гэвч радикал хэлбэрээр хүчний харьцаа огцом өөрчлөгдөөгүй. Орос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх байнгын статусаа хадгалж байна. АНУ-тай пуужинт цөмийн зэвсгийн тэнцвэрээ хадгалсаар байна. 

Оросын төсвийн бүрдүүлэлт нь газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Ийм байдлыг эцэслүүлнэ хэмээн СССР-ийн үед Ю.Андропов оролдоод бүтэлгүйтсэн, түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй. Орост хямд ажиллах хүчин гэж байдаггүй, дэлхийн санхүүгийн урсгалд Европын Холбоо, АНУ шиг хяналт тавих боломж байхгүй. Хэрэглээний зах зээл өндөртэй, хотуудад дундаж анги гайгүй төлөвшсөн. Ийм нөхцөлд байгалийн баялгаа бэлнээр зарж, орлогоор нь хэрэглээний зах зээлээ хангахаас аргагүй. Гэхдээ Орос нь эдийн засгийн хувьд сулхан байгаа, суларсан ч шинжлэх ухаан-техникийн потенциал нь АНУ-ыг юмбодуулах хэмжээнд байна. Хятад, Энэтхэгийн алин нь ч Орос шиг ийм статус эдлэхгүй байна хэмээн тэр залуу профeccop ярьж байв.

Фененкод «ганц туйлт ертөнц»-ийн тухай асуулт тавьж үзлээ. Илтгэл ярианд л тийм ертөнц байхаас бус ачир дээрээ бол байхгүй ээ гэж байна. Хэрэв АНУ ба түүний холбоотнууд тэр ганц туйлт ертөнцөө ном журмаар нь босгоё гэвэл гурван нөхцөлийг хангах ёстой: 1. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн дүр төрхөөр нь үгүй хийх хэрэгтэй; 2. Оросын цэрэг-аж үйлдвэрийн потенциалыг бүр үгүй хийх хэрэгтэй; 3. Бусад улс орны дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох тэр эрхээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэв. 

АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо. 

Үүнд Оросыг үл оролцуулан ингэж дураараа дургих нь өөрсдөд эрсдэл бишгүй дагууллаа. Орос ч зүгээр суугаагүй, АНУ-ын давшилтыг зогсоохоор оролдож ирлээ. Бүр 1997 онд Орос, Хятадын лидерүүд Олон туйлт дэлхийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан, түүндээ «ганц туйлт ертөнц»-ийн төслийг үл зөвшөөрч байгаагаа тов тодорхой мэдэгдсэн. 

«Ганц туйлт ертөнц»-ийн эсрэг тууштай зогсогч Орос нь ингэхэд дэлхий нийтийн олон элдэв асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч байх ёстойгоос өөрөө тийм ноцтой асуудлын эх сурвалж байж таарахгүй хэмээн өрнөдийнхөн үзэх нь бас нэгийг хэлээд байх шиг. “Орос бол мэдээж том, чухал улс. Зэвсэгт хүчин нь гэхэд л АНУ-тай ана мана үзэлцэх хэмжээний, гэхдээ тэрээр олон улсын норм хэм хэмжээг зөрчөөд хөрш Украин, Гүржээ түрэмгийлээд байж байх нь зохисгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсныг энд эшлүүштэй. Олон улсынхарилцаандоролцогчдын үйлдэл, үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нормд зөнгөөрөө, албадлагагүй захирагдах болж, энэ үзэгдэл улам түгээмэлжсэн бахэн ч дураараа авирлаж чадахгүй хэмээн өрнийнхөн үзэж, тэр өнцгөөсөө Орост шаардлага тавьж байгаа нь тэр юм гэж Фененко ярив.

Харин тийм анхааруулга, шаардлага Москвад агаарт замхарна. Замхруулахаас ч аргагүй, хэрэв оросын өнцгөөс харвал. Харин эсрэгээр G7 гэх өрнөдийнхний эвслийг сөргүүлээд БРИКС-ийг, НАТО-гийн алтернатив гээд ШХАБ-ыг толгойлоод илд зөрүүлэхэд бэлэн сууж байгаа нь Москвагийн өнцгөөс бол буруу биш. Болж өгдөг сөн бол Европын Холбоог өөртөө татаад, түүнийгээ хуучин СССР-ийн орон зай дээрх интеграцын төслүүдтэй холбоодохвол АНУ далайн чанадаас яаж ч чадахгүй. Тэгж чадаж гэмээнэ 1991 онд СССР задарсны дараах анхны маш том нөхвөр тэр болно. Крым Орост нэгдсэнээр СССР гүрэн задран салсны дараах үр дүнг эргэж авч үзэж, залруулах гэсэн эхлэл боллоо хэмээн АНУ-ын Цагаан ордон үзэж байна.

Орос бол түүхий эд голлосон эдийн засгийн улс биш шүү гэдгийг Крымын тэр нэгдэлт, одоо Сирид өрнөж буй дайн харуулж байна. Орос нь агаарын ба сансрын цэргийн хүчнээ тэнд байлдуулж байна. “Сансрын” гэх ийм тодотгол өөр ямар ч улс орны агаарын цэрэгт байхгүй. Орос өнөөдрийг хүртэл сансарт хүн нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаамонопол тогтоосон хэвээрээ байна. Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхий дээр зөвхөн АНУ-тай өрсөлдөнө. Атомын эрчим хүчний салбартФранц, Японы дараа гуравт бичигдэнэ. Суурь шинжлэх ухааны бүх спектрийг хамарч судалгаа хийдэг улс Орос, АНУ хоёр л байна. Франц ийм амжилт үзүүлнэ хэмээн ажиллаад аль 1970-аад онд бүтэлгүйтсэн. Хятад нь суурь шинжлэх ухааны өөрийн онол, сургуулийг бий болгож чадаагүй, хэрэглээний шинжлэх ухаанаа хөгжүүлж, харин америкийн ба оросын технологийг шууд хуулбарлан байна. Хятад сансрын гүрэн боллоо хэмээн2003 онд зарласан нь оросын пуужинт-сансрын технологийн ид шидээр бүтсэн ба түүнийг нь 1996 онд Орос-Хятадын Засгийн газар хоорондын протоколоор эхлүүлсэн хэмээн Фененко ярьж байлаа. 

Хятад нь цэрэг-стратегийн гүрэн болох боломжийг олж харахгүй байгаа нь түүний ярианаас тодорхой байв. Цэргийн аж үйлдвэрийн салбарт оросын технологийг шууд хуулбарласан, эсвэл худалдан авсан, зэвсэг техник худалдан авч байгаагаас бус хятад хүн өөрөө бүтээсэн нь ихгүй хэмээн тэрээр хэлж байв. Дэлхийд цэргийн гүрэн байхын тулд нисэх онгоц тээгч хөлөг бүхий, дэлхийн аль ч хэсэгт очоод саадгүй байлдчих потенциалтай байх ёстой бол Хятад тийм шалгуурыг хангаагүй байна. 

Тэгвэл Хятадын хангаагүйг Орос хангасан, харин эдийн засгийн салбарт түүхий эдийн экспорт голлосон байвал дэлхийн шинэ дэг төлөвшүүлэхэд хязгаартай оролцоно гэсэн үг болж таарна. Орос профессорын үндсэн санааг дээд буулгалаа.

Энд барууны нэг профессор Й.Гальтунгаас эшлэн өөр нэг өнцөг гаргахыг хичээе. Дэлхийн ноёлох хэмжээний империалист гүрэн болох 5 хэлбэр ба хэмжүүрийг тэрээр эдийн засаг, улс төр, цэрэг, харилцаа холбоо, соёл гэсэн 5 салбарт авч үзжээ. Тэгээд “Төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа (Өрнөд ба бусад)” хэмээн дараах хуваарилалт хийжээ. Үүнд:

  Хэлбэр Төвгүрэн юу эрхлэх Тэгвэл эргэн тойрныхон нь
  1.  
Эдийн засаг Үйлдвэрлэл (зөвхөн бүтээх) Түүхий эд, зах зээл, хямд ажиллах   хүч
  1.  
Улс төр Шийдвэр гаргах, загварчлах Хүлцэнгүй, даган дуурайгч
  1.  
Цэрэг Батлан хамгаалах, бут цохих Сахилгажуулах, шийтгэл
  1.  
Харилцаа холбоо Мэдээлэл өмчлөх Мэдээллийг хэлэлцэх ёсгүй
  1.  
Соёл Сургах, сургамжлах Амьдрал дээр турших, нотлох

Эргэн тойрны гэх ангиллаас салж, өмнөх хүснэгт рүү шилжин байж дэлхийн шинэ дэг журам тогтоолцоно хэмээн оросын эрдэмтэд эрхбиш хүлээн зөвшөөрөөд байгаа ч их гүрний СССР-ийн үеийн өмнөх амбицаасаа болоод өөртөө зөрчил хураагаад байх шиг санагддаг.

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 17 цаг 56 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 18 цаг 16 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 18 цаг 21 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 19 цаг 11 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 19 цаг 13 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 19 цаг 25 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 19 цаг 27 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 21 цаг 36 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 23 цаг 21 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 23 цаг 24 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 23 цаг 37 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа Өчигдөр 11 цаг 44 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав Өчигдөр 10 цаг 26 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 21 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа Өчигдөр 10 цаг 15 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ Өчигдөр 09 цаг 55 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ Өчигдөр 09 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 09 цаг 42 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 09 цаг 36 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав Өчигдөр 09 цаг 28 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top