x

Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав.

УИХ-ын намрын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүдийг томилж, УИХ-аас тодорхой үүрэг чиглэл өгсөн бөгөөд иргэдийн хэрэглээний зээлийн хүүг бууруулах чиглэлээр шийдвэр гарсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын танилцуулгадаа тус байгууллагын хэрэгжүүлж буй захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосон бөгөөд энэ нь журам нэрийн дор аж ахуйн нэгжүүд, иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг багасгаж буй хэлбэр гэдгийг тодотголоо. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хороо нь 33 тусгай зөвшөөрөл, 26 энгийн зөвшөөрөл олгодог бөгөөд Зохицуулалтын салбарын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд уг зөвшөөрлийн тоог багасгаж, тусгай зөвшөөрлийг 30, энгийн зөвшөөрлийг 15 болгож бууруулах талаар ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. 

Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2 сая 300 мянган зээлдэгчтэй. Тэдгээр зээлдэгчдийн 75 хувийг цахим зээлдэгч гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авдгийг хориглож, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татахыг нээсэн байна. Мөн ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ. 

Түүнчлэн мөнгөн зээл олгож байгаа иргэн, хуулийн этгээдийг албан ёсоор бүртгэдэг болж, сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувь болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ саяхан “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 4 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 8 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 9 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 1 цаг 4 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 45 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 47 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 53 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 2 цаг 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 8 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 11 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 15 мин Хулгайлагдсан боломж 15 цаг 2 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 32 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 24 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 27 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 28 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 30 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top