x

НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон АНУ-ын Потомакийн их сургууль боловсрол, судалгаа, засаглал, технологийн чиглэлээр хамтран ажиллахаар албан ёсоор гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, тус их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд соёлын солилцоо, хурал, семинар зохион байгуулахын зэрэгцээ оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн төрийн албан хаагчдыг ухаалаг хотын хөгжлийн чиглэлээр цахим сургалт, боловсролын платформ ашиглан мэргэшүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын удирдлага, засаглалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ухаалаг технологийг нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээний хамтралын төлөвлөгөөтэй байна.

Талууд 2023 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нийслэлийн төрийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай юм.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Даам 2026" тэмцээн төв талбайд эхэллээ 38 мин Швейцараас Монголын түүх, соёлын ховор хоёр бичвэрийг буцаан авчирна 39 мин 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 40 мин МАН-ын бүлэг шатахууны нөөц болон үнийн өсөлтөөс сэргийлэх асуудлыг хэлэлцлээ 41 мин Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ 42 мин Өсвөрийн шатарчдын "ЭВЛЭЛ- 21" тэмцээнд Дорноговь аймаг тэргүүллээ 43 мин Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын хугацаатай нээлээ 44 мин Менингококкт халдварын 7 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас баржээ 45 мин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат махны үнэ болон хаврын тариалалтын талаар мэдээллээ 2 цаг 58 мин С.Амарсайхан: Шүүхийн шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн дансыг хаах нь хууль бус үйлдэл 2 цаг 59 мин Хөвсгөл аймагт түргэн тусламжийн жолооч нарыг чадваржуулах сургалт боллоо 2 цаг 59 мин Бернарду Силва "Манчестер Сити" багаас явахаар болжээ 3 цаг 0 мин Хөвсгөлийн сумдад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ 3 цаг 1 мин Д.Дашжамцын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн УАШТ болж өндөрлөлөө 3 цаг 1 мин АНУ болон Иран 45 хоногийн гал зогсоох хэлэлцээр хийж байна 3 цаг 2 мин Одон орон судлаачид 11 мянга гаруй шинэ астероид илрүүллээ 3 цаг 48 мин Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны 45 сая төгрөгийг улсын орлого болголоо 3 цаг 48 мин БНХАУ болон ОХУ Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахад хамтран ажиллана 3 цаг 50 мин Монголд ирэх жуулчдын тоо эхний улиралд 39 хувиар нэмэгджээ 3 цаг 50 мин С.Жамбалжамц "Tour of Flanders" уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо 3 цаг 51 мин
iИх уншсан
В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... ТУЛГА Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Ялсан нь түүхээ зохиодог Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц та... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г... Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн т... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ
Top