x

Хангайн бүсийн анхдугаар хуралдаан Цэцэрлэг хотод боллоо

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь “Ара Арена” цогцолборт болж, бүсчилсэн хөгжлийн шинэ бодлогын хэрэгжилтийг хэлэлцэв. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хуралдааны үеэр бүсчилсэн хөгжлийн шинэ бодлогын хүрээнд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлэх чиглэлийг танилцууллаа. Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн жил”-ийн хүрээнд бүс бүрийг хөгжүүлэх төслүүдийг тодорхойлох зорилготойгоор ийнхүү зөвлөл байгуулж эхлээд байна.

Хангайн бүсийн онцлог, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжуудыг дараах үндсэн чиглэлээр танилцуулав:

  • 14 мега төслийг хэрэгжүүлэхэд анхаарна.

  • 340 км урт аялал жуулчлалын авто зам барих

  • Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах

  • Шивээхүрэн, Арвайхээр, Цэцэрлэг чиглэлийн авто замуудыг барих

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх

  • “Шинэ Хархорум” хотыг түүх, шашин, аялал жуулчлалын төв болгох

  • Сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан хосолсон их сургуулийн хотхон байгуулах

Хуралдаанаас 30 гаруй санал, зөвлөмж гаргасан бөгөөд эдгээрийг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулж, шийдвэр гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хангайн бүсийн зөвлөлийг албажуулж, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд онцгойлон анхаарна” гэж мэдэгдлээ.

Хангайн бүс нь 293.9 мянган хүн амтай, нийт дотоодын бүтээгдэхүүн нь 2.7 их наяд төгрөгт хүрдэг бөгөөд үүний 52.6 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 58 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 1 цаг 2 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 1 цаг 6 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 1 цаг 7 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 1 цаг 10 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 1 цаг 15 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 1 цаг 18 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 1 цаг 20 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 1 цаг 21 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 3 цаг 6 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 3 цаг 18 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 3 цаг 19 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 3 цаг 22 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 3 цаг 26 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 3 цаг 28 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 4 цаг 22 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 5 цаг 3 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 5 цаг 5 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 5 цаг 11 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 5 цаг 25 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top