x

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.04.12) Төрийн ордонд “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзлаа.

Н.Учрал:

-"Өнөөдөр зарим төрийн өмчит хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 (охин, хараат компанийг оролцуулаад нийт 122) компани 11 салбарт нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.

Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 оны санхүүгийн аудитын тайлангаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, дунджаар 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.

2023 оны аудитын санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн ашигладаг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд буюу 0-ээс -5%-ийн хооронд үзүүлэлттэй 23, өндөр эрсдэлтэй буюу -5%-иас муу үзүүлэлттэй 20 компани, үйлдвэрийн газар байна. Түүнчлэн, өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75%-ийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100%-ийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100%-иас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна.

Төрийн өмчит компани бол нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх зорилготой байгууллага юм. Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой. Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой. Үр дүнд нь төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ач холбогдолтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 54 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 1 цаг 2 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 1 цаг 6 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 1 цаг 9 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 1 цаг 10 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 13 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 14 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 49 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 53 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 57 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 57 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 3 цаг 1 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 3 цаг 6 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 3 цаг 8 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 3 цаг 11 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 3 цаг 12 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 56 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 5 цаг 9 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 5 цаг 10 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 5 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top