x

Цахим гарын үсэг, хувийн мэдээллийг хамгаалах талаар хэлэлцэв

НҮБ-ын Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс энэ сарын 8-14-нд манай улсад албан ёсоор айлчилж байна.

Айлчлалын хүрээнд ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Одтой уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Уулзалтын үеэр П.Алтан-Од “Монгол Улс НҮБ-ын ‘Цахим Засаглалын индекс’-т 2024 онд 46 дугаар байрт жагсаж, 28 байраар урагшилсан бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ‘Дэлхийн инновацын индекс’-т 67 дугаар байранд эрэмбэлэгдсэн”-ийг онцлоод, 2021 онд баталсан цахим хөгжлийн багц хуулиудыг танилцууллаа.

Эдгээрт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд багтдаг бөгөөд хуулиудыг боловсруулахдаа Германы хууль тогтоомжийг чиглэл болгожээ. 

Мөн түүнчлэн 2024 оны эцсийн байдлаар Монгол Улсад 1,384,523 тоон гарын үсэг олгосон ч цахим үйлчилгээнд ашиглах, хэрэглээг нэмэхийн тулд үндэсний хэмжээний нэгдсэн программ хангамж хөгжүүлэх шаардлагатайг дурдав. 

Др.Ана Брайан Нугререс айлчлалынхаа хүрээнд дижитал эринд хувийн мэдээллээ хамгаалах, хил дамнасан мэдээллийн урсгал, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавих хяналт, цензур, эмзэг бүлгийн нууцлал, биометр болон хиймэл оюунд суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хөндөж, дүгнэлт, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байгааг ЦХИХХЯ мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 58 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 8 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 8 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top