x

Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ардчилсан институт хүний эрхийн алба /АИХЭА/-ны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, тус албаны Улс төрийн намуудын асуудлаарх үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоаг баасан гарагт хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах нь улс орны тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг онцоллоо.

Ардчилсан институт хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, ЕАБХАБ нь гишүүн орнуудынхаа хууль олон улсын стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгдгийг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын даргын хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Венецийн комисстой хамтран 2022 онд үнэлгээ өгсөн. Ингэхдээ тухай үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа цахимаар уулзсаныг дурдаад, СЕХ-ны хүсэлтээр дээрх хуульд үнэлгээ хийж байна гэлээ. Хуулийн төслийг батлахдаа тус байгууллагаас өгсөн зөвлөмжөөс тусгаж дэвшилттэй болсон ч сайжруулах зарим зүйл байгааг тодотгосон. Тэрбээр, Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ өгөхийн тулд СЕХ, Улсын дээд шүүх, АТГ, Улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл цуглуулж, үүнд үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргана гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулахыг дэмждэгээ илэрхийлж, тэр дундаа намын санхүүжилтийг тодорхой болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Байнгын хорооны дарга улс төрийн сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн санхүүгийн байдал, сонгуулийн зардал, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр сонгуульд нэр дэвшигчид тавих санхүүжилттэй холбоотой шаардлага ямар байвал зохих, улс төрийн намын санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж харилцан санал солилцлоо. 

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албыг 1991 онд байгуулсан бөгөөд гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, сургалт семинар зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдгийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 49 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 57 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 1 цаг 2 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 1 цаг 5 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 1 цаг 6 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 8 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 9 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 45 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 49 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 52 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 53 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 2 цаг 57 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 3 цаг 2 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 3 цаг 4 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 3 цаг 6 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 3 цаг 8 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 52 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 5 цаг 4 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 5 цаг 5 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 5 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top