x

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжихээр шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар, зээлийн мэдээллийг онооны тогтолцоонд шилжүүлэх нь зээлийн хүүг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг хэмнэх, иргэдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар зээлийн хүүг бууруулах олон улсын туршлагыг жишээ татан тайлбарласан. Тухайлбал, зээлийн онооны системийг нэвтрүүлсэн орнуудын зээлийн хүү 3.2–3.4 хувиар буурч байсан бол Вьетнам улсын зээлийн хүү 18 хувиас 12–14 хувь хүртэл буурсан гэж дурдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд өндөр хүүтэй зээл, мөнгө хүүлэгчдийн үйл ажиллагаа, зээлийн мэдээллийн ил тод байдал, гар утасны төлбөр, хэрэглээний зардалтай холбоотой зээлийн түүх зэрэг асуудлыг хөндөж, иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалахыг онцлон тэмдэглэлээ.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван зээлийн мэдээллийн сангийн бүтэц, хар жагсаалт гэж байхгүй гэдгийг тайлбарлав. Мөн “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг боловсруулж байгаа бөгөөд үүнд өдрийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг тусгасан гэж мэдээлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөнгө хүүлэл, банк бус санхүүгийн байгууллагуудын хэт өндөр хүүтэй зээлийн асуудалд анхаарал хандуулж, ирэх долоо хоногт Монголбанк болон арилжааны банкны удирдлагуудтай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулж, олонхийн саналаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 26 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 27 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 29 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 32 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 33 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 36 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 37 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 39 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 41 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 35 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 42 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 47 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 50 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 51 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 53 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 55 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 30 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 34 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 37 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 38 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top