x

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав

Монгол Улсын хэмжээнд 2018-2023 оны байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдэж, 6468 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1298 хүн нас барсанаас 260 хүүхэд энджээ. 2024 оны байдлаар 30977 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 2520 хүн хүнд хөнгөн гэмтэж, 631 хүн нас барсанаас 69 нь хүүхэд. Ердөө хоёр хоногийн өмнө Баянзүрх товчоо орчмын замд гарцаар гарч байсан 12 настай хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Ослын шалтгаан нөхцлийг авч үзвэл гэрлэн дохиогүй гарцан дээр осол аваар хамгийн их гардаг байна. Дээр нь жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьж өгдөггүй, явган зорчигч мөн гарцаар гардаггүй зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Нөгөө талаар бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулган тээвэрлэдэггүй, жолооч замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй зэрэг нь осол гарах шалтгаан болдог.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах, 38 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулжээ. Бүлэгт багтсан гишүүдээс өнөөдөр /2025.04.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхдүүд хохирох асуудал нэмэгдэж байна. Хүний эрхийн дэд хороонд гомдол мэдээлэл байнга ирж байна. Дэд хорооны гишүүд 2025 оны хоёрдугаар сард явган хүний гарцан дээр хүүхэд, хүн бэртэж гэмтэж байгаа нэгдсэн судалгааг хийсэн. Тээврийн цагдаагийн албанд очиж, ямар газар осол гараад байдаг вэ гэдэг талаар ярьсан. Холбогдох байгууллагаас судалгаа мэдээлэл аваад ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар, 1007 гарц байна. 1007 гарцын 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй. 2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд  535 болж огцом өссөн.2023 оны төвшинд гэрлэн дохиотой гарцан дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч бэртсэн статистик байна.

Иймээс цаашдаа  хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай газруудад төсвийг тавьж,  гарцуудад гэрлэн дохио, хурд сааруулагч тавих зэргээр ослыг бууруулах чиглэлээр ажиллах болно.

 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-2024 онд 91 явган зорчигч авто тээврийн ослд өртсөн бол 39 нь ахмад настан. Ахмад настнууд зам тээврийн осолд өртөж амиа алдах тохиолдол их байна. Авто тээврийн осол тав, зургаа, ес, аравдугаар сар буюу дулааны улирал, мөн хичээл сургууль эхлэх үеэр хамгийн их гарч байна. Мөн 17.00-19.00 цагийн хооронд  осол хамгийн их гарч байна.

Авто тээврийн газраас явган зорчигч хамгийн олон эндсэн байршлыг ирүүлсэн. Гурван байршил дээр онцгой анхаарч арга хэмжээ авах шаардлага бий. Явган хүний гарцтай хэсэг дээр авто тээврийн осолд өртөх тохиолдол бий. Тэр дундаа зохицуулагчгүй, гэрлэн дохиогүй, зохицуулалтгүй гарцан дээр осол хамгийн их гарч байна.

Жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьдаггүй. явган зорчигч тэмдэг тэмдэглээтэй гарцаар гардаггүйгээс осол өртдөг гэх судалгаа гарч байна.  Иймээс 41 байршлыг засах, зохицуулалттай гэрлэн дохиог бий болгох, шаардлагатай төсвийг хэрэгтэй газарт нв тавиулах чигэллээр хяналт тавьж ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 22 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 23 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 25 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 28 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 29 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 32 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 33 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 35 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 37 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 31 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 38 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 43 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 46 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 47 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 49 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 51 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 26 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 30 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 33 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 34 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top