x

Хятад улс Украин руу цэргээ илгээгээгүй гэж мэдэгдэв

Хятад улс Оросын талд байлдуулахаар Украин руу цэргээ илгээгээгүй, Хятад улсын удирдлага байлдааны ажиллагаанд оролцохгүй байхыг иргэдээсээ шаарддаг гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Зянь Хятадын цэргүүд Украинд олзлогдсон гэх мэдээлэлд тайлбар өгөхдөө мэдэгджээ.

"БНХАУ-ын засгийн газрын зүгээс, зэвсэгт мөргөлдөөний бүсээс хол байх, аливаа хэлбэрээр оролцохгүй байх, ялангуяа аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж шаардсаар ирсэн" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Украины сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. 

Линь Зянь нэмж хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газар Донецк мужид Хятадын иргэд олзлогдсон гэх мэдээллийг шалгаж байгаа гэжээ. 

Украины Зэвсэгт хүчний албан хаагчид Донецкийн фронтод Оросын цэргийн бүрэлдэхүүнд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсон гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 8-нд мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, олзлогдсон хүмүүс Хятадын иргэн болохыг баталсан баримт бичгүүд олдсон байна. Зеленский олзлогдсон хүмүүсийн бичлэгийг нийтлээд, Оросын армийн бусад ангиудад байлдаж байгаа хятад иргэдийн талаарх мэдээлэл бидэнд бий гэж мэдэгдсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр Украины Гадаад хэргийн сайдад “Бээжинтэй нэн даруй холбогдохыг” даалгажээ.

Украины дайнд Хятадын иргэд оролцсон байж болзошгүй тухай мэдээлэлд түгшиж байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ. "Хятад улс Украины эсрэг Оросын дайны гол дэмжигч хэвээр байна" гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Хятад улс Орос руу дайнд ашиглах давхар зориулалттай бүтээгдэхүүний 80 орчим хувийг нийлүүлж байгаа гэжээ.

Хятадын иргэд олзлогдсон тухай мэдээлэлд Оросын тал тайлбар өгөхөөс татгалзсан байна. "Энэ мэдээллийн талаар би ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй" гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгджээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 2 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 4 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 7 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 8 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 11 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 13 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 16 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 10 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 18 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 22 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 26 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 27 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 29 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 30 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 5 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 9 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 13 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 14 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top