x

Дэмжих багийн гишүүдтэй санал солилцож, үүрэг даалгавар өглөө

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийнхээ санал, байр суурийг сонслоо.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багт Эрүүл мэндийн болон Сангийн яам, харъяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд, анхан болон ахисан шатны эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний аудитын газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд, анагаах ухааны сургуулиудын төлөөлөл оролцож байна.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа мэдээлэл хийж, Улсын Их Хурлын даргын захирамжаар өгөгдсөн чиглэл, удирдамж, тэдгээрийн хүрээнд хийж буй ажлууд болон хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох хүрээнд явуулсан судалгаа, иргэд, олон нийтээс авсан санал асуулга, асуумжийн дүнг танилцуулав. Мөн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд олон улсад баримталж байгаа аргачлалыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж, үйлчилгээний хамралт, чанар, хүртээмжийн талаарх ерөнхий зураглалыг гаргасан байна.

Ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хууль, эрх зүйн тулгамдсан асуудал, эрх зүйн зөрчилтэй зохицуулалтууд, тэдгээрээс бий болж буй хүндрэл бэрхшээл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, ажлын үнэлгээ, цалин урамшуулал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “хүн төвтэй” зарчмын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэбат хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлаас шалгаалан эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөр хоорондоо үл ойлголцох, зүй бусаар өрсөлдөх нөхцөл үүсэж буйг дурдан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулж, Үндэсний зөвлөлөөс батлан гаргаж буй журам, дүрмийг холбогдох хуульд нийцүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мөн эдгээр асуудлыг хөндөж, эрүүл мэндийн даатгалын санд хэт их ачаалал үүрүүлэхгүй байх, үнэ төлбөргүй буюу даатгалаас санхүүжүүлэх, мөн хөнгөлж чөлөөлөх өвчин, эмгэгийг ялгаатай тогтоох, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтыг чиглүүлэх шаардлага байгааг онцлов.

Дэмжих багт ажиллаж буй салбарын голлох байгууллагын төлөөлөгчид тус тусын үйл ажиллагаанд учирч байгаа бэрхшээл, нөхцөл шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар ярьж, харилцан уялдаатай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг багасгах, мэргэжлийн байж, төсөв санхүү, урсгал зардал зэрэг асуудалд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцуулдаггүй байх, өмчийн хэвшлээс шалтгаалсан ялгаатай байдал болон үйлчлүүлэгчдийн хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй олон асуудал байгааг хөндөж тавив.

Ажлын хэсгээс дэмжих багийн бүрэлдэхүүнд тус тусын чиглэлээр дүн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт болон нөхцөл байдлын шилжилгээ хийж танилцуулах үүрэг даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 8 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 9 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 11 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 14 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 15 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 18 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 20 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 23 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 17 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 25 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 29 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 32 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 33 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 36 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 37 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 12 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 16 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 20 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 20 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди...
Top