x

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавилаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаануудыг зохион байгуулж байна.

“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.

Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 6 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 41 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 6 цаг 48 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 6 цаг 57 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 12 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 0 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 0 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 1 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 3 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 4 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 5 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 11 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 11 цаг 37 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 12 цаг 50 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 12 цаг 54 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 12 цаг 56 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 12 цаг 59 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 0 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 2 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 3 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top