x

Н.Учрал: Х.Баттулга гишүүн хэлсэндээ эзэн байгаарай, надад нотолгоо байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал:

-Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар хийх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.

2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотолж байна. Хонконгын бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно..

ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нэгдүгээр улирлын экспортын мэдээ эцэслэж гарлаа. Ямартай ч өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдэж гарсан.  Нэгдүгээр сард 200 сая ам.доллар, хоёрдугаар сард 248 сая ам.доллар, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт тус тус хийлээ. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн гэсэн гурван боомтоор гол экспортууд явж байгаа. Үүн дээр Булган, Бичигт орно. Боомт бүрт нөхцөл байдал өөр, өөр байна. Гашуунсухайт- Ганц мод боомт бол биржээс 100 хувь хамааралтай. Тэгэхээр биржээр арилжаа олигтой нэмэгдэхгүй байна. Боомтууд дээр овоорсон овоолгоос шалтгаалж байна. Өмнө нь нүүрс худалдан авсан худалдан авагч нар алдагдалд орж, нүүрсний үнэ унаснаас үүдэж цаашаа дахин гаргах боломжгүй байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг нүүрсний уурхай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд НӨАТ, АМНАТ-тай холбоотой  өртгийг  бууруулах тал дээр анхаарахыг хүсч байгаа. Мөн төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Энэ ч утгаараа төмөр замын тарифыг авто тээврийн үнэ хөлснөөс бага байх, дахин өртгийг бууруулах шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө.

Орон нутаг, ялангуяа говийн аймгуудад экспортын замуудыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ нь  экспортод нөлөөлж байна. Биетээр экспортолж чадахгүй, хориг үүссэн овоолгууд байна. Өөрөөр хэлбэл, 30-60 сая төгрөгийн экспортын овоолгууд түгжигдсэн үйлдвэрүүд байна. Уг асуудлыг мөн шалгаж, шийдвэрлэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 10 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 11 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 13 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 16 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 18 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 20 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 22 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 24 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 25 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 19 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 27 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 31 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 35 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 36 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 38 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 39 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 14 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 18 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 22 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 23 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди...
Top