x

УИХ-ын ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг судалж, бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай даргалан удирдав. Энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний явц, хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн асуудалд анхаарах шаардлагатайг дурдсан бөгөөд түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоо, хүний нөөцийн хомсдолыг мөн онцолсон байна.

Мөн хуралдаанд Монголбанк, Төрийн банк, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцож “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээлэл хүргэсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд зээлийн батлан даалтын нөөц, эргэн төлөлт, эрсдэлийн судалгааны шинэчилсэн мэдээллийг шуурхай хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 57 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 1 цаг 58 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 2 цаг 0 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 3 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 4 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 7 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 9 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 12 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 6 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 13 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 18 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 21 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 22 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 25 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 26 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 1 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 5 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 9 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 9 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top