x

С.Одонтуяа сайд Төв Азийн байгаль орчны гурвалсан хямралын талаар хэлэлцүүлэгт оролцлоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан сайд нарын дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцож, Төв Азийн бүс нутагт тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, орчны бохирдол гэсэн гурвалсан хямралын талаар байр сууриа илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан болон Монгол Улсын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцож, бүс нутгийн нийтлэг тулгамдсан байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулан, сайн туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг харилцан хуваалцсан юм.

Тухайлбал, бүс нутгийн зарим улс хуурай бүсэд тохирсон жимс жимсгэний аж ахуй, тэсвэртэй мод, бут тариалах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэргээр эерэг үр дүнд хүрсэн туршлагуудаа танилцуулсан байна.

Монгол Улсын зүгээс:

  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хувийн хэвшлийг татан оролцуулж буй жишиг,

  • Байгаль хамгаалах илтгэлцлийн санг байгуулж, байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн нь,

  • Хөв цөөрөм байгуулах, ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээнүүдийг танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, мөн Узбекистаны Ногоон Их Сургуульд боловсон хүчин бэлтгэх чиглэлд харилцан санал солилцсон байна.

Бүс нутагт мөсөн голуудын хайлалт, усны хомсдол, газрын доройтол эрчимжиж, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл нэмэгдсээр байгаа өнөө үед орон нутгийн болон бүсийн түвшинд хамтран ажиллах нь чухал гэдгийг энэхүү хэлэлцүүлгээр бататгасан юм.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 56 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 1 цаг 57 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 1 цаг 59 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 2 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 3 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 6 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 7 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 9 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 11 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 5 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 12 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 17 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 20 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 21 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 24 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 25 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 0 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 4 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 7 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 8 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top