x

Тээвэрчид авто замын даацын стандартыг өөрчлөхийг шаардав

Монголын тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн яаманд албан шаардлага хүргүүлж, автозамын даацын стандартыг өөрчлөхийг хүсжээ. Тэдний зүгээс тээврийн хэрэгслийн тэнхлэг тус бүр дээр ногдох жинг 11.5 тонн, нийт зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийн жинг 66 тонн байхаар стандартчилсан ч, хууль сахиулагчид жинг хэтрүүлсэн хэмээн үзэж тээврийг зогсоож буйг шүүмжилсэн байна.

Энэхүү шаардлагын дагуу Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” ТББ-ын төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, албан ёсны тайлбар өгсөн юм. Тэрбээр, одоо мөрдөгдөж буй MNS 4598:2025 стандартын дагуу:

  • Нэг тэнхлэгт ногдох дээд жинг 11 тонн,

  • Нийт жинг 44 тонн байхаар тогтоосон гэдгийг тодотгожээ.

Мөн энэ стандарт нь зөвхөн Монголд бус, БНХАУ-д 49 тонн, ОХУ болон Европын холбооны орнуудад 44 тонн гэх мэт олон улсад ч мөрдөгддөгийг онцолж, олон улсын жишигтэй нийцүүлэн зохицуулж буйг тайлбарласан байна.

Түүнчлэн хэтрүүлсэн жинг тооцоолоход тэнхлэгийн тоо болон хоорондын зай, дугуйн тоо зэрэг хүчин зүйлсийг зөв тооцох шаардлагатай гэж үзжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь жинг зөв хуваарилахад нөлөөлөх тул буруу аргачлалаар нийт жинг тооцох нь зохисгүй гэж үзсэн байна.

Нэмж хэлэхдээ, Замын хөдөлгөөний Венийн конвенцид нэгдсэн Монгол Улс нь авто тээврийн салбарын олон улсын эрх зүйн орчныг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд авто замын тухай хуульд зааснаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр зорчуулахыг хориглодгийг сануулсан байна.

Одоогоор урин дулаан улирал эхэлсэнтэй холбоотойгоор авто замын чийгшил нэмэгдэж, бат бөх байдал буурч байгаа тул даац хэтрүүлсэн тээвэр нь замын хучилтад нүхэн эвдрэл, торон хагарал үүсгэх аюултай. Үүний улмаас тээврийн хэрэгслийн эвдрэл нэмэгдэх, улмаар осол гарах эрсдэлтэй бөгөөд 2024 онд л гэхэд ийм шалтгаанаар 500 гаруй хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 59 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 2 цаг 0 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 2 цаг 2 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 5 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 7 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 9 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 11 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 14 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 8 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 16 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 20 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 24 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 25 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 27 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 28 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 3 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 7 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 11 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 12 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top