x

ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Оросын Холбооны Улсын “Эконива” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго нь хоёр улсын газар тариалангийн салбарын хамтын ажиллагааны боломжийг судалж, туршлага хуваалцах, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцох байв.

“Эконива” компани нь ОХУ-ын хэмжээнд нийт 13 бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг, 632.4 мянган га газар тариалангийн талбай, 116.5 мянган саалийн үнээтэй, өдөрт дунджаар 3700 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Тус компани нь олон төрлийн тэжээлийн болон хүнсний ургамлын үрийг үржүүлж, арвай, улаанбуудай, хошуу будаа, шар буурцаг, вандуй, сэвэг зарам, маалинга, царгас зэрэг таримлыг тогтвортой байдлаар тариалдгаараа онцлогтой.

Уулзалтын үеэр ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ Монгол Улсад хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, газар тариалангийн бодлогын үндсэн чиглэл, хууль эрх зүйн орчин, урт хугацааны зорилтуудыг танилцуулсан байна. Тэрбээр сортыг сайжруулах, сорилт хийх, селекцийн судалгаа, техник, технологийн шинэчлэл зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцолсон юм.

Цаашид хоёр талын мэргэжилтнүүд харилцан туршлага судалж, Монгол орны хөрс, уур амьсгалд тохирсон ургамлын сорт боловсруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, сүү, тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нарийвчилсан судалгаа хийж, санамж бичиг байгуулах боломжтой талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 5 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 1 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 6 цаг 8 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 6 цаг 17 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 7 цаг 32 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 9 цаг 20 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 9 цаг 21 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 9 цаг 22 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 9 цаг 23 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 9 цаг 24 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 9 цаг 25 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 9 цаг 31 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 10 цаг 57 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 12 цаг 11 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 12 цаг 15 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 12 цаг 16 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 12 цаг 19 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 12 цаг 20 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 12 цаг 22 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 12 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top