x

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул 2025 оны 4 дүгээр сарын 4-нд Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлыз Болландтай уулзлаа. Тус байгууллага нь 2019-2023 онд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг дэмжих төсөл хэрэгжүүлсэн бөгөөд одоо төслийн хоёрдугаар үе шатыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болжээ.

Шинэ шатны төслийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх

  • Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах

  • Хууль сахиулах, шүүх эрх мэдэл, хариу үзүүлэгчийн ур чадварыг нэмэгдүүлэх

  • Хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх

Мөн алслагдсан орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль, эрхзүйн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтийн ойлголт, мэдээлэл, хандлагыг сайжруулах чиглэлд ажиллана.

Сүүлийн 10 жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсан ч салбар дундын уялдаа холбоо цаашид ч улам бүр чухал хэвээр байна. Энэ хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд ажиллаж эхэлсэн 700 гаруй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны чадавхыг сайжруулах, тэдэнд шаардлагатай зөвлөмж, сургалт, дэмжлэг үзүүлэх талаар хоёр тал санал нэгдэж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс сэргийлэх үндэсний зөвлөл, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 3 цаг 39 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 3 цаг 40 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 3 цаг 42 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 3 цаг 45 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 3 цаг 46 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 3 цаг 49 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 3 цаг 50 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 52 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 3 цаг 54 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 5 цаг 48 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 5 цаг 55 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 6 цаг 0 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 6 цаг 3 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 6 цаг 4 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 6 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 6 цаг 8 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 7 цаг 43 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 7 цаг 47 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 7 цаг 50 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 7 цаг 51 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top