x

Монголын төлөөлөгчид өвчтөний аюулгүй байдлын дэлхийн чуулга уулзалтад оролцож байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Филиппиний Манила хотноо болж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 7 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Азийн хөгжлийн банкны бүсийн төвд зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй улс оролцож, өвчтөний аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах, олон улсын сайн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд санал солилцож байна. Уулзалтын хүрээнд “Мандалуёнгын тунхаг”-ийг батлахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь өвчтөний аюулгүй байдлыг эрхэмлэн, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэх, удирдлагын манлайлал, тогтолцооны чадавхийг бэхжүүлэхийг уриалж буй уриа бичиг юм.

Монголын эрүүл мэндийн салбарын зүгээс тус чуулганд оролцож буй нь олон улсын туршлагаас суралцах, үндэсний бодлогоо сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлыг ахиулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг харуулж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 56 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 1 цаг 18 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 1 цаг 26 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 1 цаг 40 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 57 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 2 цаг 3 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2 цаг 14 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 2 цаг 17 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 18 цаг 28 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 18 цаг 31 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 18 цаг 35 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 18 цаг 36 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 18 цаг 40 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 18 цаг 42 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 19 цаг 33 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 53 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 47 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 53 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 56 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top