x

Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа

Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал (УИХ) болон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагдав. Энэ хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг нар чиглүүлэн удирдсан байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн хүрээнд УИХ-ын оролцоо, хэрэгжүүлж буй зөвлөмжүүдийн явц, тэдгээрийг хууль тогтоомж, бодлогын түвшинд тусгах асуудлыг хэлэлцэхэд чиглэжээ.

Д.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс хүний эрхийг Үндсэн хуульдаа тэргүүнд эрэмбэлэн тусгасан бөгөөд түүний хэрэгжилтийг олон улсын хамтын ажиллагаагаар хэмжих боломжтой гэдгийг онцолсон. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж байгааг дурдав. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2024 оны Женевт болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтаар тус хорооны гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргэсэн юм.

ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээдлэх стратеги 2024-2028 оны төлөвлөгөөг баталсан явдалд амжилт хүслээ. Мөн Монгол Улс 4 дэх удаагаа хүний эрхийн төлөв байдлын тайлангаа хүргүүлэхээр зэхэж байгааг онцолж, парламентын оролцоо энэхүү UPR үйл явцад чухал үүрэгтэй болохыг тэмдэглэсэн.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • UPR механизмыг танилцуулсан илтгэл тавигдаж, түүний ач холбогдол, үе шатууд, парламентын оролцооны боломжийг дэлгэрэнгүй тайлбарлав.
  • Парламент нь хууль тогтоох, төсөв батлах, хэрэгжилт хянах үүргийнхээ хүрээнд хүний эрхийн хэрэгжилтэд бодит нөлөө үзүүлдэг болохыг онцлов.
  • Зарим улс оронд хүний эрхийн тайланг эхлээд парламентдаа хэлэлцүүлдэг туршлагыг жишээ болгон дурдсан.
  • Монгол Улсын UPR үйл явц дахь ахиц дэвшил, хэрэгжүүлж буй зөвлөмжүүд, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулав.

Цахим уулзалт нь Монгол Улсын хүний эрхийг хангах, парламентын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын туршлагыг хуваалцах, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох чухал алхам боллоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 13 цаг 16 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 13 цаг 17 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 13 цаг 19 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 13 цаг 22 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 13 цаг 24 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 13 цаг 26 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 13 цаг 28 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 13 цаг 32 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 15 цаг 25 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 15 цаг 33 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 15 цаг 38 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 15 цаг 41 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 15 цаг 42 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 44 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 15 цаг 45 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 17 цаг 21 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 17 цаг 24 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 17 цаг 28 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 17 цаг 29 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top