x

Монгол, Буриадын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцов

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж 3-р сарын 20-нд Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Буриадын Тэргүүний орлогч, салбарын сайд нар болон Монголын талын төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр Б.Пүрэвдорж Буриад Улсаас манай улсад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийлж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолсон. Түүнчлэн Буриад Улстай соёл, түүх, бичиг үсгийн хувьд гүн холбоотой гэдгийг дурдав.

Буриадын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Монголтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйг тэмдэглэж, зам тээврийн салбарт улс дамнасан ачаа тээврийг өргөжүүлэх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэнийг хэллээ. Түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллахыг онцолж, Буриадад суралцагч монгол оюутны тоог 200-аас 500 болгох зорилт тавьсан гэдгээ уламжлав.

Эрүүл мэндийн салбарт орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, монгол иргэдийг хямд зардлаар эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэний мод тарилтад хамтран ажиллаж эхэлснийг онцлон, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон бусад албаны төлөөлөгчид оролцсон байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 13 цаг 18 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 13 цаг 19 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 13 цаг 20 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 13 цаг 24 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 13 цаг 25 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 13 цаг 28 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 13 цаг 29 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 31 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 13 цаг 33 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 15 цаг 27 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 15 цаг 34 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 15 цаг 39 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 15 цаг 42 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 15 цаг 43 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 45 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 15 цаг 46 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 17 цаг 22 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 17 цаг 26 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 17 цаг 29 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 17 цаг 30 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top