x

Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны тайланг танилцуулсан талаар мэдээлэв.

Тэрбээр:
"Энэхүү ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Тухайн үед валютын улсын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан ба уг нөөцийг 4, 5-р сар гэхэд 5.4 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байна. Өмнө нь валютын улсын нөөц дээд хэмжээндээ 5.4 тэрбум ам.доллар хүрч байсан бөгөөд үүнээс ч давуулах зорилт тавьсан" гэв.

Гол асуудал: Нүүрсний экспортын гацаа

  • Урд хил дээр 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн.
  • Цар тахлын үед 20 сая хүртэл тонн нүүрсний овоолго үүсч байсан тул одоогийн нөхцөл байдал харьцангуй гайгүй боловч энэ гацааг арилгахгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа явахгүй.
  • Нүүрсний үнэ намраас хойш 30-40 хувиар унасан нь асуудлын гол шалтгаан болж, худалдан авагч компаниуд татан авалтаа зогсоожээ.

Шийдэл: Үнийн уян хатан бодлого ба биржийн шинэ журам

Сангийн сайдын мэдээлснээр, үнийн уян хатан бодлогыг бирж дээр тогтоох асуудлаар:

  • Сангийн яам
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Монголын хөрөнгийн бирж
  • Холбогдох бусад байгууллагууд

хуралдаж, шинэчилсэн журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталжээ.

"Ингэснээр уг журмаар биржийн арилжааг явуулах боломж бүрдэж байна" гэж тэрбээр онцлов.

Ажлын хэсэг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд тайлангаа танилцуулж байх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 13 цаг 52 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 13 цаг 53 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 13 цаг 55 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 13 цаг 58 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 13 цаг 59 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 14 цаг 2 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 14 цаг 4 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 14 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 14 цаг 7 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 16 цаг 1 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 16 цаг 8 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 16 цаг 13 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 16 цаг 16 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 16 цаг 17 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 16 цаг 20 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 16 цаг 21 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 17 цаг 56 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 18 цаг 0 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 18 цаг 4 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 18 цаг 4 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top