x

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Засгийн газраас хөгжлийн 14 мега төсөл дотроос нэн тэргүүнд эрэмбэлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын төслийн хэлэлцээр-ийг УИХ-аар хэлэлцүүлж, баталсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар:

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлана.
  • УИХ-ын хаврын чуулганы эхэнд баталж, ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болно.
  • Компани хоорондын гэрээнүүд хийгдэж, бүтээн байгуулалт албан ёсоор эхэлнэ.

Хөрөнгө оруулалтын үр ашиг

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам юм.

Төмөр зам ашиглалтад орсноор:

  • Боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.
  • Нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж өснө.
  • Нүүрсний борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
  • Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх зорилт биелнэ.
  • Монгол Улсын орлогын албан татварын орлого хоёр дахин нэмэгдэнэ.
  • Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэнэ.
  • Татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.

Мөн Монгол, Хятадын хамтын ажиллагааны хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар холбох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 6 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 23 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 24 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 26 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 29 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 30 мин Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 15 цаг 49 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 15 цаг 50 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 15 цаг 52 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 15 цаг 55 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 15 цаг 56 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 15 цаг 59 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 16 цаг 1 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 16 цаг 4 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 17 цаг 58 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 18 цаг 6 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 18 цаг 10 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 18 цаг 14 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 18 цаг 15 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top