x

Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хуулийн төслийн гол зорилго нь гүйцэтгэх ажлыг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хянах парламентын механизмыг бүрдүүлэх явдал гэж хууль санаачлагчид тайлбарлав.

Х.Тэмүүжингийн хэлснээр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, мөрдөн шалгах, ял эдлүүлэх байгууллагууд гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа) явуулдаг. Энэ үйл ажиллагаа өндөр түвшний нууцлал шаарддаг тул нээлттэй тайлагнах боломжгүй байдаг ч хүний эрхийг хамгаалах зохицуулалттай байх ёстой гэж үзжээ.

Хуулийн төсөлд:

  • Гүйцэтгэх ажлын (мөрдөн шалгах нууц ажиллагааны) хуулийн биелэлтэд хяналт тавих асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах
  • Парламентын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулах

зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих боломжтой болж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах механизм бий болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 9 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 26 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 27 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 29 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 32 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 33 мин Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 15 цаг 52 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 15 цаг 53 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 15 цаг 55 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 15 цаг 58 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 15 цаг 59 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 16 цаг 2 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 16 цаг 4 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 16 цаг 7 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 18 цаг 1 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 18 цаг 9 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 18 цаг 13 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 18 цаг 16 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 18 цаг 18 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Хулгайлагдсан боломж Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top