x

Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр багтан ажиллалаа.

Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерскитэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгч нарын хооронд харилцан тохирсон хүнс, хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Талууд сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, ургуулах зэрэг хүнсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, салбарын хамтарсан судалгаа-шинжилгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

Түүнчлэн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, харилцан ашигтай, дутуугаа нөхөх, хамтран хөгжихийг эрхэмлэн ажиллахаа хүлээн зөвшөөрч, хоёр сарын дотор тодорхой ажлын төлөвлөгөө гаргахаар харилцан тохиролцлоо.

Европын Холбоог гишүүн улс орон бүр ээлжлэн даргалдаг тогтолцооны дагуу энэ жил БНПУ даргалж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах гарц, гүүр нь болж, боломжийг бий болгоход дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Чеслав Секерски нь хөдөө аж ахуйн эдийн засгийн ухааны доктор, их сургуулийн профессор бөгөөд улсынхаа хөдөө аж ахуйн салбарыг Европын Холбооны худалдаа, эдийн засгийн интеграцчлалд бэлтгэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэм хакатон-2025” тэмцээнд шилдэг дөрвөн төсөл тодорлоо 1 мин Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамжийн ном хэвлэгдлээ 3 мин Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрэв 4 мин Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа 6 мин Монгол, Австрали хоёр улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцэж байна 1 цаг 16 мин Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 1 цаг 21 мин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа 1 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцэж эхэллээ 1 цаг 23 мин Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 1 цаг 36 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 1 цаг 53 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 1 цаг 54 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 1 цаг 56 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 1 цаг 59 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 0 мин Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 17 цаг 19 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 17 цаг 20 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 17 цаг 22 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 17 цаг 25 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 17 цаг 26 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 17 цаг 29 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар...
Top