x

Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулна.  

Монгол орны Зүүн бүс Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байгаа хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдсан хэвээр байна. Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй.

Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Мөн 5G технологийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. 

5G технологийг нь нэвтрүүлснээр сумдын интернэтийг хурдыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой. 

Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 0.5 хувь нь буюу 230 орчим мянган иргэн амьдарч байна. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар “e-mongolia” системээс авч байна. Үүний зэрэгцээ, Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх 32 ХУРДАН цэг ажиллаж байгаа бол 10 ширхэг киоск машин зүүн бүсэд байна.  Мөн тус бүс нутагт 2-3 орон нутгийн гарааны бизнес ажиллаж байна. 

Энэ мэтчилэн орон нутагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид “Дижитал аймаг, Дижитал хот” концепцийг улсын орны хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг энэ сарын 29-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулна. Чуулганы үеэр орон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид болон иргэдэд цахим ур чадвар болон цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 39 мин Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд оролцохгүй гэж мэдэгджээ 40 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 42 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 43 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 45 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 47 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 48 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 2 цаг 35 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 2 цаг 36 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 2 цаг 38 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 42 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 2 цаг 45 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 47 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 2 цаг 48 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 2 цаг 53 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 2 цаг 53 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 2 цаг 55 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 2 цаг 56 мин Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно 2 цаг 57 мин “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн өр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө 2 цаг 58 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top