x

Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг 2025 оны 3 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад (БНӨСУ) явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож, Монгол Улсын XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцав.

Монголын мотобуудлагын батальоны үүрэг, техникийн шинэчлэл

Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон энэхүү ажиллагаанд 14 дэх жилдээ амжилттай оролцож байна. Ажлын хэсэг цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, тэдний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор техникийн шинэчлэлийн ажлын эхлэлийг тавьжээ. Энэ хүрээнд XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж шинэ техник хүлээлгэн өгсөн байна.

Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэлт хийж байсан бол энэ удаа нийт 73 нэгж техникийг шинэчлэн, сэргээн сайжруулах ажил хэрэгжих юм.

Энэхүү шинэчлэл нь Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн хүчний бэлэн байдлыг хангаж, үүргээ амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 1 цаг 16 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 1 цаг 19 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 1 цаг 20 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 1 цаг 21 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 1 цаг 23 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 1 цаг 25 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 1 цаг 26 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 3 цаг 12 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 3 цаг 14 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 3 цаг 15 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 20 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 3 цаг 22 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 25 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 3 цаг 26 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 3 цаг 30 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 3 цаг 31 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 3 цаг 32 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 3 цаг 34 мин Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно 3 цаг 34 мин “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн өр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө 3 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top