x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ажиллалаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцуулсан байна. Тэрээр парламент 126 гишүүнтэй болж, таван нам, эвслийн төлөөлөл бүхий бүтэцтэй болсон нь эдийн засгийг тэлэх дөрвөн томоохон төслийг хөдөлгөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлов.

Эрх зүйн шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого

Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаагаа дурьдаад, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар зохицуулагдаж, үлдсэн 70 хувь нь журмаар зохицуулагдаж байгаа байдлыг өөрчлөх зорилгоор 3000 гаруй журмыг шинэчлэн журамлах ажлыг хаврын чуулганаар хийхээр төлөвлөж буйг тэмдэглэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгон хөгжүүлэх, мөн бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг ХАА-н салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг онцолжээ.

Ахлах ангийн сурагчидтай хийсэн уулзалт

Чингис хотод ажиллах үеэрээ УИХ-ын дарга ахлах ангийн сурагчидтай уулзан ярилцлаа. Тэд ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь сурагчдад суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлдэх боломж олгосон гэж талархаж буйгаа илэрхийлэв.

Мөн сурагчдын зүгээс сургуулийн орчин, анги танхим, номын хүртээмж, дотуур байрны хүрэлцээ, ариун цэврийн байгууламжийн тав тух, нарийн мэргэжлийн багшийн дутагдал, интернэтийн хурд зэрэг асуудлыг хөндөн шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Тус уулзалтад Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 2 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 1 цаг 19 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 1 цаг 22 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 1 цаг 23 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 1 цаг 24 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 1 цаг 26 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 1 цаг 28 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 1 цаг 29 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 3 цаг 15 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 3 цаг 17 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 3 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 23 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 3 цаг 25 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 28 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 3 цаг 29 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 3 цаг 33 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 3 цаг 34 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 3 цаг 35 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 3 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top