x

Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 10-нд хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас энэ сарын 6-нд өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа.

Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай этгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг нээж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.

ЗГХЭГ-ын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. УИХ-ын гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг хэлэлцээрийг байгуулснаар Европын улс орнуудад Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, Европ, Европын улс орнуудын туршлагаас суралцах эхлэл болно гэж үзэж байгааг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн засаглалд ойртсон Европын улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд холбогдох байгууллагууд соёлоо солилцох, хүний эрхийг мэдрэмжтэйгээр хамгаалахад суралцах чухал үр нөлөөтэй гэлээ. Мөн тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэлэлцээрийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцээрийн төслийн орчуулга, найруулга, үг хэллэгийг засаж, сайжруулах шаардлагатайг анхааруулаад, зарим төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг Европын улс орнуудыг стандартад нийцүүлэх, холбогдох зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллахыг зөвлөв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэлцээрийн дагуу мэргэжилтэн, алба хаагчдыг бэлтгэх, солилцох талаар төсөв, төлөвлөгөө гаргаж, бодит үр дүн гаргаж ажиллах, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд Европын улс орнуудын туршлагаас суралцахад онцгойлон анхаарах нь зүйтэй гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа саяхан Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 1 цаг 18 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 1 цаг 20 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 1 цаг 21 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 1 цаг 22 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 1 цаг 24 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 1 цаг 26 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 1 цаг 27 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 3 цаг 14 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 3 цаг 15 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 3 цаг 16 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 21 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 3 цаг 23 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 26 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 3 цаг 27 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 3 цаг 31 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 3 цаг 32 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 3 цаг 34 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 3 цаг 35 мин Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно 3 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top