x

С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа

УИХ-ын гишүүний гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хэрэгжихгүй байгаад нийгэм бухимдангуй байна. Тэгвэл парламентын гишүүнийг эгүүлэн татах нь 100 хувь УИХ-ын мэдлийн асуудал гэж зарим хүн тайлбарлаж байгаа. Ер нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татдаг талаар Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй  ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийг ямар нөхцөлд эгүүлэн татдаг вэ. Энэ нь 100 хувь парламентын мэдлийн асуудал уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж байгаа. Энэ заалт нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орсон. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь бий. Тэгэхээр шүүхийн эцсийн шатны шийдвэрийг УИХ дагана гэсэн үг.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шатны тогтоолыг УИХ хэлэлцэж, гишүүнээ авч үлдэх эсэхийг шийдэхгүй юм уу?

-Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гээд заачихсан байгаа. Иймд шүүхийн эцсийн шатны шийдвэрээр тухайн УИХ-ын гишүүний гэм буруутайг нь тогтоосон бол парламент шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй. Хуулийн процесс нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь үндэслэлээр болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулагдана. Энэхүү хуулийн 9.1.5-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж бий. Дээр дурдсан хуулийн заалтуудын үйлчлэл нь  “Тухайн гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон; хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн; Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн; гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; нас барсан” тохиолд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т юу гэж заасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ө ө р и й н с а н а а ч и л г а а р буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ хуульд заасанчилан тодорхой маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хэрэв эдгээр шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Тэгвэл хуулинд  УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авах, үгүйг шийдэх эрх мэдэл нь парламентанд байгаа биз дээ?

– Прокурор тухайн гишүүний халдашгүй байдлыг цуцалж өгөөч гэсэн тохиолдолд парламент санал хураадаг. УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах саналыг поркурор парламентад оруулж байгаа юм. Харин гишүүн болохоосоо өмнө шүүхийн шийдвэр гараад яллагдагчаар татагдаад ажиллагаа явчихсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах, бүрэн эрхээс нь  чөлөөлөх асуудал шийдэгдчихнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд прокурор нөлөөлөх боломжгүй шүү дээ. Тийм учраас парламентад асуудлыг нь оруулж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлдэг. Парламент прокурорын саналыг хүлээж авахгүй бол гишүүний халдашгүй байдалд нөлөөлөхгүй. Шалгаж болохгүй. Харин нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд ямар ч боломжгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах

  • TSO (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2 цаг 58 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 20 цаг 3 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 21 цаг 10 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 21 цаг 28 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 21 цаг 29 мин Сэрэмжлүүлэг 21 цаг 32 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 21 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 21 цаг 34 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 21 цаг 36 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 21 цаг 37 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 22 цаг 38 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 22 цаг 41 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 22 цаг 48 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 22 цаг 58 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 22 цаг 58 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 23 цаг 2 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top