x

Монголын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн XII чуулганд оролцож байна

Монгол Улсаас УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг-Нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн XII чуулганд оролцож байна.

Чуулган “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) хангах хүртээмжтэй, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан шийдлүүдийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд 2-р сарын 25-28-нд Тайландын Бангкок хотноо болж байна.

Чуулганы хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг-Нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын төв байранд “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдаж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үндсэн илтгэлийг танилцуулжээ.

Чуулганы онцлох үйл явдлууд

  • "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв" ТББ-ын бүтээл "Газар, Тэнгэрийн дундах цуурай: Сонсголгүй монгол малчин" баримтат киноны бүсийн албан ёсны нээлт болж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэв.
  • Чуулган нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрэхэд чиглэсэн мэдээлэл өгөх, чадавхжуулах, дэмжих, туршлага хуваалцах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
  • УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы жендэрийн асуудлаарх хэлэлцүүлгийг удирдаж, Монгол Улсыг төлөөлж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр илтгэл тавьж байна.

Тус чуулган нь бүс нутгийн ялангуяа буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй улс орнуудын чиг хандлагыг тодорхойлох, шилдэг туршлагыг хуваалцах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: АНДЭЗНК, Монгол Улсын Жендэрийн үндэсний хороо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 3 цаг 58 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 4 цаг 1 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 4 цаг 2 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 4 цаг 9 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 4 цаг 11 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 4 цаг 13 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 4 цаг 15 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цаг 17 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 5 цаг 18 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 6 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 6 цаг 38 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 6 цаг 39 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 6 цаг 40 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 6 цаг 42 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 6 цаг 44 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 6 цаг 45 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 8 цаг 32 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 8 цаг 33 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 8 цаг 34 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top