x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 26-нд БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд уулзлаа.

Хятадын тал Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчилж, хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, ард иргэдэд бодит үр өгөөжийг хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын шинээр бүрдсэн парламентын онцлог, хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.

Тэрбээр хоёр улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцолж, ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд Монгол, Хятадын хамтын төсөл, зорилтуудыг тусгах нь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Талууд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Булган-Такашикен боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэн, нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунин тус улсын гадаад бодлого хөрш орнуудтай харилцан ашигтай, нээлттэй харилцах зарчим дээр тулгуурлаж буйг онцлон, Монгол Улстай хөгжлийн үр шимээ хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Хятадын гол идеологичдын нэг бөгөөд “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал”, “Хятадын мөрөөдөл”, “Хамтын хөгжил цэцэглэл” зэрэг бодлогыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн улс төрч юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 3 цаг 54 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 3 цаг 57 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 3 цаг 58 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 4 цаг 4 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 4 цаг 7 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 4 цаг 9 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 4 цаг 11 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цаг 13 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 5 цаг 14 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 6 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 6 цаг 34 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 6 цаг 35 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 6 цаг 36 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 6 цаг 38 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 6 цаг 40 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 6 цаг 41 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 8 цаг 27 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 8 цаг 29 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 8 цаг 30 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 35 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top