x

“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банк хооронд “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг өнөөдөр /2025.02.25/ үзэглэлээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: 

-“Одоогоос нэг сар гаруйн өмнө Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ноос, ноолуур, арьс ширний хөнгөн үйлдвэрийн боловсруулалтын түвшнийг ахиулах том хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээг байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас газар тариаланг мал аж ахуйтай төгс хослуулан, эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүндээ тулгуурлан хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аян бодлогын баримт бичиг болох гэрээгээ байгуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “АТАР-4” аян хэрэгжихээр Засгийн газрын хөтөлбөр болж баталсан гэдгийг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Уг хөтөлбөрийг 2028 оныг хүртэл хэрэгжүүлснээр газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана. Газар тариалангийн эргэлтийн талбайг тэлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээ дагаад нэмэгдүүлнэ. Үүний тулд тариалангийн талбайг хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаална. Монгол Улсын хүн ам 2030 он гэхэд дөрвөн саяд хүрнэ.

Дээр нь Монгол Улсыг жил зорин ирж байгаа жуулчин нэг саяд хүрэх юм. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлнэ. Үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ 200 мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, эрчимжсэн махны болон сүүний кластер бий болгоно. “АТАР-4”  аяны өөр нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Эрчимжсэн мал аж ахуй буюу үхэр, гахай, тахианы кластерийг бий болгоход уурагт тэжээл үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ийнхүү цогц аяны хэрэгжүүлснээр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгон хөгжүүлэхээр зорьж байна. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ. Эцэст нь Монгол Улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортод чиглэсэн XXI зууны хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Цагаан алт” болон “АТАР-4” аян гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүд хэрэгжсэнээр хоёр тэрбум экспорт ийж чадна” гэв.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд арилжааны банкууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Үүнээс 350 тэрбум хүртэлх төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум хүртэлх төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно. Улсын төсвөөс 2025 онд зээлийн хүүгийн дэмжлэг 52.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх бөгөөд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүний 10 хувийг Засгийн газраас санхүүжүүлнэ. Зээлийн хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд хоёр жил хүртэл, хөрөнгө оруулалтын зээл дөрвөн жил хүртэл байхаар гэрээнд тусгажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-“Сүүлийн хэдэн жил дэлхий нийт цар тахал, дайн тулаантай хурцадмал нөхцөл байдлыг туулж байна. Энэ нь улс орон хүнсний аюулгүй байдлаа хамгаалах нь ямар чухал болохыг ойлгуулсан цаг үе байлаа. Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ эцсийн шат хүртэл нь боловсруулж чаддаг эдийн засагтай болох ямар чухал болохыг өнгөрсөн тохиолдсон үйл явдлууд харуулсан. Төв банкны хүнсний аюулгүй байдал, тариалангийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөрт хамтран ажиллаж буйдаа баяртай байна” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад хөрөнгө оруулалтын зээлийг дараах 15 чиглэлд олгоно.  

1. Иж бүрэн механикжсан үтрэм байгуулах;

2. Төмс, хүнсний ногооны механикжсан агуулах, зоорь шинээр байгуулах;

3. Хүлэмжийн аж ахуй, ургамлын үйлдвэр (гидропоник, аэропоник) шинээр байгуулах;

4. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр худалдан авах,

5.Мөөгний үйлдвэр байгуулах, өргөжүүлэх;

6. Махны үхрийн аж ахуйн үйлдвэрлэлээ өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;

7. Өсвөр мал бордох аж ахуйгаа өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;

8. Шувууны аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

9. Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинээр байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

10. Зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

11. Сүүний үхрийн аж ахуй (кластер) шинээр байгуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

12. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;

13. Үр тарианы гаралтай (шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам, маалинга, хөх тариа, арвай) боловсруулах үйлдвэр шинээр байгуулах, өргөтгөх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах;

14. Хүнсний худалдаа, махны агуулах шинээр байгуулах, өргөтгөх, агуулахын шинэ тоног төхөөрөмж худалдан авах;

15. Сав, баглаа боодлын (хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний) үйлдвэр шинээр байгуулах;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 14 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 17 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 18 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 24 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 5 цаг 27 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 5 цаг 29 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 5 цаг 30 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 33 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 6 цаг 34 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 7 цаг 51 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 7 цаг 54 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 7 цаг 55 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 7 цаг 56 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 7 цаг 58 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 0 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 1 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 9 цаг 47 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 9 цаг 49 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 9 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 55 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top