x

Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр /2025.02.25/ ”Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Улаанбаатар зочид буудал”-д зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр оролцов.

Э.Одбаяр:

-"Монгол төрийн бодлого, шийдвэр нь нотолгоо, судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэрхүү шийдвэрүүд нь алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлдог байх ёстой.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 120 зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэгцээгээ бүрэн хангаж , цаашдаа экспортлогч улс болох, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон  стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, мөн улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хоорондын ажлын уялдаа холбоо,  хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна. Аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал байдаг.

Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, хяналт сайжирч, засаглалын шинэ төвшинд гарна гэж үзэж байгаа. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас бусад төрийн байгуулагадаа уриалж эрсдлийн удирдлагын системийг төрийн тогтолцооны хүрээнд анх удаа ярьж, дэмжиж орлцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол төрийн бодлого бүх шийдвэрүүд нотолгоо судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг нь цогц системээр нэг цонхны бодлогоор хангах нь чухал.

Төлөвлөлтөөс эхлээд тайлагналт хүртэл бид нарт эрсдэлтэй зүйл, санамсаргүй зүйл аль болох бага байх ёстой. Ингэж байж, салбар дундын уялдаа хангагдаж, шинээр эмхлэн байгуулагдсан шинэ бүтэц бүхий энэ Засгийн газрын бодлого амьдрал дээр хэрэгжихэд илүү дөхөм болно. Цаашдаа бид Олон улсын үйл ажиллагаанд Азийн бүтээмжийн холбоотой хамтраад төлөвлөлт, хяналт үнэлгээний шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2025 онд ахиц гарна гэж үзэж байна.

Нөгөө талаар бид өнөөдөр яригдаж эхэлж байгаа эрсдлийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлж чадсанаар Засгийн газрын бодлого хөтөлбөрийн төлөвлөлт дараагийн шинэ шатанд гарна гэж ойлгож байна” гэв.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх гаүрын дарга Ч.ӨНӨРБАЯР:

-"Хувийн хэвшил эрсдэлээ удирддаг, үнэлдэг, асуудал үүссэний дараа биш үүсэхээс өмнө арга хэмжээ авдаг хэлбэр лүү руу шилжсэн байсан. Төрийн байгууллагууд дээр эрсдэлийг удирдах менежемент нь тус, тусдаа байгууллага дээр үе шаттай явж байсан боловч нэгдсэн цогц байдлаар эрсдэлийг үнэлэх, удирдах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх юм тэр бүр хийгдэж байгаагүй, бараг анхных гэж хэлж болно. Бидний хувьд эхний ээлжинд 16 яам, 38 агентлаг, төрийн заиргааны бүх байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 4000  гаруй албан хаагч нарын дунд судалгаа хийгээд эхний ээлжинд эрсдлийн удирдлагыг зөв үнэлэх, тооцох, эрсдлээ зөв тооцдог гарын авлага бэлтгэсэн. Түүнийгээ өнөөдөр танилцуулж байна. Түүндээ үндэслээд эрсдэлийн удирдлагыг үнэлдэг журмыг боловсруулсан, өнөөдөр хэлэлцүүлээд дараа нь Засгийн газрын төвшинд батлуулаад харьяа байгууллагууд дээр эрсдэлийг үнэлдэг, эрсдэлээ тооцдог, зөв үр дүнтэй төлөвлөдөг, алхам руу явах гэж байна.

Эхний судалгаанд оролцсон төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хувьд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзсэн. Мөн манай байгууллага дээр эрсдэлийг хянадаг, төлөвлөдөг юм хангалттай биш байна гэсэн. Энэ бүгдийг цогцоор нь бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Хууль, тогтоол, дүрэм журмаа баталчихдаг, энэ баримт бичгүүдээ хооронд нь хэрхэн уялдуулах вэ, төрийн шийдвэр нь асуудал үүссэний дараа араас нь гал намжаах байдлаар явах бус үүсэхээс нь өмнө, иргэдэд хүндрэл учруулахаас өмнө яаж тооцож даван туулдаг байх вэ, үр дүнг нь хэрхэн  гаргах вэ гэдэг асуудал орхигдож ирсэн байдаг. Шийдэх ёстой асуудал. Австрали, Шинэ Зеланд улсууд  энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа ялангуяа улс орнуудын Засгийн газар эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхгүйгээр санхүүгийн том хямрал, үндэстэн дамнасан асуудлыг даван туулж чадахгүй юм байна, энэнд төр өөрөө хариу өгөхөд бэлэн сууж байх ёстой гэдэг энэ хэлбэр лүү шилжсэн. Бид туршлагыг нь судалж үзсэн. Монголын хөрсөнд нийцтэй байдлаар алийг нь хэрэгжүүлэх вэ гэдэг дээр санал санаачлага гарч байгаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс маш олон ажил хэрэгч, чухал саналууд гарах байх. Энэ саналуудыг Хяналтын асуудал эрхэлсэн сайд Э.Одбаяраар дамжуулаад Засгийн газар луу ажил болгохоор явуулна" гэв.

УИХ-аас 2022 онд Засгийн газрын хяналтын тухай хуулийг баталж байсан бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдан, Засгийн газрын харьяа яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хараат бусаар хяналт тавьж, стратеги, бодлого, төлөвлөлт үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд нь бодлогын зөвлөмж өгч, хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй, хүртээмжтэй, чанартай байлгах, мөн учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилготой.

“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн олон улсын судалгаа шинжилгээний зэрэг 80 гаруй байгууллагын 130 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 3 цаг 6 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 20 цаг 11 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 21 цаг 18 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 21 цаг 36 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 21 цаг 38 мин Сэрэмжлүүлэг 21 цаг 40 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 21 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 21 цаг 42 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 21 цаг 44 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 21 цаг 45 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 22 цаг 46 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 22 цаг 49 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 22 цаг 56 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 23 цаг 6 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 23 цаг 6 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 23 цаг 10 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top