x

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд байр сууриа илэрхийлэв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ сарын 20-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

"Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах нь" сэдвийн хүрээнд хэлсэн үгэндээ тэрбээр дэлхийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь олон талт хамтын ажиллагаа гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын байр суурь

  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл

    • Аюулгүйн зөвлөлийг илүү төлөөлөлтэй, ил тод, үр дүнтэй болгохын тулд иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг дурдав.
    • Олон улсын эрх зүй, эрх зүйд суурилсан дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
  • Хөгжлийн зорилтууд ба санхүүжилт

    • Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудын оролцоог хангахын тулд дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.
  • Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт

    • Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх чиглэлд тууштай байр суурьтай хэвээр байгаагаа илэрхийлэв.
    • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж буйгаа танилцуулав.
  • "Ирээдүйн төлөөх гэрээ" баримт бичгийг дэмжих

    • Монгол Улс олон талт үзлийг сэргээж, дэлхийн засаглалыг шинэчлэх зорилготой "Ирээдүйн төлөөх гэрээ" баримт бичгийг тууштай дэмжиж буйгаа мэдэгдэв.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчид

Энэхүү хэлэлцүүлгийг энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж буй БНХАУ-ын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нээж үг хэлэв.

Хэлэлцүүлэгт 98 гишүүн улсын төлөөлөгч оролцсон бөгөөд Алжир, Боливи, Куба, Пакистан, Саудын Араб, Сомали, Сьерра Леон, Уганда, Унгар, Украин зэрэг 10 улс Гадаад хэргийн сайд, дэд сайдын түвшинд оролцсон байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 3 цаг 58 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 21 цаг 3 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 22 цаг 10 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 22 цаг 28 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 22 цаг 29 мин Сэрэмжлүүлэг 22 цаг 32 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 22 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 22 цаг 34 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 22 цаг 36 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 22 цаг 37 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 23 цаг 38 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 23 цаг 41 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 23 цаг 48 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 23 цаг 58 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 23 цаг 58 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top