x

Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна

АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар /2025.02.24/ мэдээлэл хийлээ.

Л.ГАНТӨМӨР:

-Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэнэ гэж харж байсан, оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Нэрлэсэн дүнгээрээ эдийн засаг 80 их наяд хүрсэн. Нэг хүнд оногдож байгаа ДНБ 6890 ам.долларт хүрсэн.  6800 ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан. Нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.доллар руу хүргэх зорилго руу алхаж чадсан жил байлаа.

Эдийн засгийг чирж байгаа салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан.  Гол эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт 5 тонноор бага гарсан. Алт олборлолтыг 17 тоннд хүргэх зорилт тавьсан байсан хүрээгүй, 12.6 тонноор хязгаарлагдсан. Сүүлийн үед Засгийн газар дээр алт олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, төв банк хэрхэн худалдан авах талаар ярьж байна.

Мөн өнгөрсөн онд 28.7 хувиар хөдөө аж ахуйн салбар унасан. 9.4 сая мал хорогдсон. Боловсруулах үйлдвэр ахицгүй байсан, үйлдвэржүүлэх бодлого дээр онцгой анхаарахгүй бол гурилын импортыг нээснээр дотоодын гурилын үлйдвэрлэл буурсан. Эрчим хүчний салбарт өсөлт байсан, 5.2 хувьтай. Өнгөрсөн жилийг ерөнхий дүнгээрээ 5.6 тэрбум ам.долларын нөөцтэйгээр давсан, эдийн засаг 4.9 хувьтай өссөн. Валют олж байга хэсэг өсөлтөө авч чадсан.

Энэ жилийн хоёр сарын байдлаар экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч үнэ огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс 11 хувийн уналттай явж байна. Хятад улс цагаан сарыг урт хугацаанд тэмдэглэсэн. Баярын амралтын хугацаа нь 15 хоног үргэлжилсэн, үүнээс 7 хоногт худалдан авалт хийгээгүй хил гаалиа амраасан. Нөгөө талдаа сайн мэдээ нь зэсийн баяжмал өндөр өсөлттэй байгаа. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа.

Оюутолгойн талбай дээр өнөөдөр 200 сая ам.долларын зэс байна.  Экспорт 11 хувиар унасан харагдаж байгаа ч Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортлох юм бол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг саад тотгоргүйгээр гаргах асуудлыг шийдэх ёстой. Төмрийн хүдрийн худалдаа идэвхжиж байна, бирж дээр арилжаа нэмэгдэж байна, экспорт ч цаашаа нэмэгдэх төлөвтэй байна. Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна. Татварын маргаан болон бусад асуудлаа ойлгомжтой шийдэхгүй бол газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо ч үйлдвэрээ хангах түүхий эд нь хаана байна вэ гэдэг асуудалтай тулна. Хаврын чуулганаар энэ асуудлыг зайлшгүй шийдэх шаардлага байна. Бирж ямар үед идэвхтэй байна вэ гэхээр түүхий эдийн үнэ өсч байгаа үед идэвхтэй, үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна.

Төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас идэвхтэй байна, 256 мянган тонныг арилжаалж чадсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж байсан, нэг үгээр хэлбэл үнэ өсөлттэй байсан учраас. Тийм учраас урт хугацаанд тогтвортой гэрээнүүд нь гарцаагүй ноёлох юм байна.  Богино хугацааны худалдааг нээлттэй үлдээгээд урт хугацааны гэрээгээр хийх борлуулалт гарцаагүй юм байна гэдгийг өнөөдрийн биржийн нөхцуөл байдал харуулж байна.

Өнгөрсөн жил тохиолдсон том тоо бол импорт дээр гарч ирсэн. Импорт асар ихээр нэмэгдсэн, энэ жил импорт дахиад нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар нэмэжгдсэн байна. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдана. Тиймээс импортоо хэрхэн зохицуулах вэ, импорт дээр ямар бодлого барих вэ гэдэг нь сорилт болж байна. Импортыг хамгийн их урамшуулж байгаа юм нь мөнгө. Импорт нэмэгдэж байгаа нь тоо талаасаа сөрөг харагдавч эдийн засгийн идэвхжлийг харуулж байна. 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн.  Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа очиж байна. Хамгийн ноцтой нь банк, банк бус дээр давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Банкнаас зээл авсан, банк бусаас зээл авсан.  Энэний өр авлагын харьцаа 79 хувьд хүрсэн.

Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг.  Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг. Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо  ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл  дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Тэгж байж орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх нөхцөл байдал рүү шилжинэ.

Сүүлийн үед урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй гэдэг сурталчилгаа яваад эхэлсэн. Өр, орлогын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлосон ийм нөхцөл байдал руу шилжиж байна.

Тийм учраас санхүүгийн хариуцлага руугаа зөв яваад тавьдаг хуулийнхаа шаардлагыг биелүүлээд явах ёстой. Валютын нөөц тогтвортой байна, өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Оюутголой дээр хуримтлагдсан 200 сая ам. долларын бараа гарахад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас валютын нөөц тогтвортой, цаашдаа нэмэгдүүлээд явах ётсой.  Өнгөрсөн жилийн импорт доторх сайн мэдээ бол аж үйлдвэрийн салбарын орц нэлээн нэмэгдсэн байсан. Аж үйлдвэрийн салбарт худалдан авсан худалдан авалт энэ жилийн эдийн засгийн эргэлтэд орох хүлээлт байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 43 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 46 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 47 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 53 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 5 цаг 56 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 5 цаг 58 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 5 цаг 59 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цаг 1 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 7 цаг 2 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 8 цаг 20 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 8 цаг 23 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 8 цаг 23 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 8 цаг 25 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 8 цаг 27 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 29 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 30 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 10 цаг 16 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 18 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 10 цаг 19 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 24 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top