x

О.Алтангэрэл: З.Төрмандахыг баривчилсан нь "Энержи Ресурс", Ухаа худгийн асуудалтай хамааралгүй

Засгийн газраас “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Араас нь залгаад "MCS" компанийн Хуулийн хэлтсийн даргыг "хууль бус гүйцэтгэх ажил явуулсан" хэмээн буруутгаж, цагдан хориод байгаа. Эдгээр асуудлаар ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн сэтгүүлчдэд хийсэн /2025.02.20/ мэдээллийг хүргэж байна.

О.Алтангэрэл:

-Компанитай холбоотой хүмүүс баривчлагдсан нь Ухаа худагийн асуудал, "Энержи ресурс" дээр хууль зүйн дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаатай хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу гүйцэтгэх ажил буюу тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Монгол төр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийгддэг зүйл. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуйн нэгж бараг дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн зүйлс яригдаж байгаа. Үүнд сэжиглэгдэн тодорхой этгээдийг баривчлан шалгагдаж байна. Монгол Улсад ямар ч мөнгөтэй, том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, төрийн хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй.Тийм болохоор энэ зарчмын хүрээнд ийм үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Яг ямар зүйл дээр хэдий хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Төрийн болон мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал.

Ямар хүмүүсийг сэжиглэн саатуулсан бэ?

-Хэвлэлээр гарч байгаа хүний нэр байгаа. З.Төрмандах гэж хүнийг саатуулсан гэсэн мэдээлэлтэй байна.

Таны ахалж байгаа ажлын хэсгийн гол зорилго юу вэ?

-Ажлын хэсгийн гол зорилго бол тодорхой. Стратегийн орд газарт хамаарч байсан Таван толгойн орд газрыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр буюу ямар шийдвэрийн үндсэн дээр шилжсэн юм бэ. Үүнд хууль зөрчигдсөн ямар нэгэн үйлдэл байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулна.

Хууль зөрчсөн гэж тогтоогдвол төрд буцааж авна гэсэн үг үү?

-Хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол угаасаа тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох ёстой. Тэгээд стратегийн орд газар учраас түүнийгээ хэнд эзэмшүүлэх вэ гэдэг дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар саналаа гаргаад УИХ шийднэ.Одоогоор ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй байна.

Таныг хувийн өмчийг хураах хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хувийн өмчийг хураана гэж би огт яриагүй. Хулгайлсан, хууль бусаар олж авсан байж болзошгүй хөрөнгүүдийг хураах хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь үнэн. Хууль бус хөрөнгө бол хураагдах ёстой. Харамсалтай нь энэ талаар хууль эрх зүйн орчин байхгүй.Өнгөрсөн хугацаанд хоёр, гурван удаа Өршөөлийн хууль гаргаж, авлигачдаа өршөөсөн.Ингэснээр Монгол Улс авлигачдын диваажин болсон. Одоо ийм зүйл байхгүй гэдэг хуулийн төсөл санаачлаад явж байгаа болохоос энэ хуулийн төсөл дотор хүний шударгаар олж авсан хувийн өмчийг хураах тухай нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Хууль бусаар хөрөнгө олсон бол хураадаг нь дэлхий нийтийн жишиг. Харин хууль бус эсэхийг нь шүүх тогтооно.

Стратегийн ордууд дээр хөрөнгө оруулаад одоо үйл ажиллагаа нь явж байгаа газруудын 34 хувийг төр авахдаа тэр хувьд нь ногдох хөрөнгийг нөхөн төлөх асуудал ер нь яригдах уу?

-Оранотой байгуулсан гэрээгээр УИХ жишиг тогтоогоод өгчихлөө. Яаж иргэддээ үр өгөөжтэй байх юм бэ.Тэр 34 хувь гэдгээ яаж тогтоох вэ гэдэг дээр жишиг гаргачихлаа.Тиймээс одоо Засгийн газар хувь хэмжээтэй холбоотой асуудлаар ярихаас илүү стратегийн орд газар, Монгол Улсын Их хурлаас баталсан тогтоолтой учраас УИХ энэ асуудлыг шийдвэрлээд явах нь зөв.

Харин Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжийг биелүүлэх нь Засгийн газрын үүрэг. Энэ үүргийнхээ дагууЗасгийн газар стратегийн орд газар гэж УИХаас тогтоосоор байтал хувийн хэвшилд шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны байна уу. Хоёрдугаарт, үүнд оролцсон албан тушаалтнуудын үйлдэл нь ямар юм. Гуравдугаарт, санал дүгнэлтээ гаргаад Засгийн газарт танилцуулна гэсэн үүрэгтэй л ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэгт багтсан гишүүд ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүйгээр шалгаж чадах уу ?

-Ажлын хэсгийн дүгнэлтээс харагдана. Бид нэг зүйлийг л хэлнэ. Монгол Улсын хууль тогтоомжид юу гэж заасан байна. Түүний дагуу дүгнэлтээ гаргана. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаад явна гэдгийг хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 7 цаг 56 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 7 цаг 59 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 8 цаг 1 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 8 цаг 7 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 8 цаг 9 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 8 цаг 12 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 8 цаг 13 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цаг 15 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 9 цаг 16 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 10 цаг 34 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 10 цаг 36 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 10 цаг 37 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 10 цаг 39 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 10 цаг 41 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 10 цаг 42 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 10 цаг 43 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 12 цаг 30 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 12 цаг 32 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 12 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top