x

Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг өнгөрсөн 7 хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн билээ. Энэ хүрээнд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадамжийн төвийн эрдэмтэдтэй хамтран “Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх” судалгааг эхлүүллээ. 

Хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэглээ, түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж, оновчтойгоор зохицуулахад нарийн ур чадваруудыг шаардаж байна. Иймд дэлхийн улс орнууд хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ болон ирээдүйн чиг хандлага, тэр дундаа тулгарч болзошгүй эрсдэлийг нарийвчлан судлах шаардлагатай тулгарч байна. 

Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан Open source ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй 15 гаруй гарааны компани байгаа бол өөрсдөө хиймэл оюунаа хөгжүүлж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа ганц компани буюу Chimege байна. 

Цаашид хиймэл оюунд суурилан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх компаниудын тоо нэмэгдэх, энэ хэрээр иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрэх тул кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай юм. 

Энэхүү ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг үндэсний хэмжээнд эхлүүлээ. Судалгаанд 57 байгууллагын 67 төлөөлөл хамрагдлаа. 

Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлыг чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10-аас гаруй жилийн туршлагатай бөгөөд Хиймэл оюуны хэрэглээ ба түүний аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын хэмжүүрийг боловсруулаад байна. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 3 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 5 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 6 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 6 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 6 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 8 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top