x

Он гарсаар объектын гал түймэр 6.5 хувиар өсжээ

Он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 490 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт дуудлагын 57.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарчээ.

Аймгуудад бүртгэгдсэн гал түймрийн тоо:

  • Сэлэнгэ аймаг – 21
  • Төв аймаг – 19
  • Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймаг – 10-14

Нийслэлд гарсан дуудлагын 50 хувь нь:

  • Баянзүрх
  • Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ.

Гал унтраах ажиллагаанд Онцгой байдлын 2931 албан хаагч, 719 ширхэг тусгай зориулалтын автомашин ажиллаж, дөрвөн иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 601 хүнийг гаргажээ.

Гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, орон сууц, гэр хашаанд гарсан бөгөөд ихэнхдээ санамсар болгоомжгүй үйлдэл, цахилгааны буруу хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Өвлийн улиралд гарсан гал түймрийн дийлэнх нь пийшин зуухны яндангийн ноцолтоос шалтгаалсан.

Гал түймрийн түгээмэл шалтгаанууд:

  • Цогтой үнс нурам ил задгай асгах
  • Хөлдсөн автомашин, эд зүйлийг халаах зорилгоор ил гал, газ, бамбар ашиглах
  • Цахилгааны ачаалал хэтрүүлэх, залгуур буруу ашиглах

Сүүлийн таван жилд объектын гал түймрийн 15,298 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 6359 гэр байшин, орон сууц шатаж, 116 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.165)
    Айл өрх , аж ахуй нэгжүүдийн цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа кабель утас нь тэр аяараал бөөн зөрчил ГАЛ гарах бол юу ч биш ХҮН ч осолдохоор байгаа шүү .! Тоолуурын заалтыг очиж харж бичихээ больсон тул ААД, ТАД ийн зөрчил д тавих хяналт бүр байхгүй болсон байна!!!
    2025 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 9 цаг 29 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 9 цаг 32 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 9 цаг 33 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 9 цаг 40 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 9 цаг 42 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 9 цаг 44 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 9 цаг 46 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цаг 48 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 10 цаг 49 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 12 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 12 цаг 9 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 12 цаг 10 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 12 цаг 11 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 12 цаг 13 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 12 цаг 15 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 12 цаг 16 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 14 цаг 3 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 4 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 14 цаг 5 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 10 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top