x

Өмнөд Солонгост "DeepSeek" чатботын хэрэглэгчийн мэдээлэл гуравдагч этгээдэд алдагджээ

Хятадад төвтэй хиймэл оюуны гарааны компанийн бүтээсэн “DeepSeek” чатботыг ашиглан Өмнөд Солонгосын нэгэн хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээд буюу “TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компани руу илгээсэн болохыг Өмнөд Солонгосын зохих байгууллага илрүүлсэн тухай албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.

Хувийн мэдээллийг хамгаалах хороо /PIPC/ мэдээлэл цуглуулах ажиллагаатай холбоотой болгоомжлолоос үүдэн Өмнөд Солонгост “DeepSeek” аппликейшнийг шинээр татаж авахыг түр хугацаагаар зогсоосноо мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа дээрх мэдээллийг өгчээ.

“Бид “DeepSeek”-ийг “ByteDance”-тай харилцаа холбоотой гэдгийг баталгаажуулсан” гэж PIPC-ийн ажилтан хэлжээ. Гэсэн хэдий ч “ямар өгөгдлийг, ямар хэмжээгээр шилжүүлснийг хараахан тодорхойлоогүй байна” гэж албаны хүн нэмж хэлсэн байна.

Тус байгууллага “DeepSeek”-ийн хэрэглэгчийн мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдсан болохыг баталгаажуулсан анхны тохиолдол энэ болж байна. Өмнөд Солонгосын хуулийн дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх тохиолдолд тухайн хэрэглэгчээс зөвшөөрөл авах ёстой байдаг.

PIPC мөн “DeepSeek”-д албан ёсны хүсэлт илгээж, мэдээлэл цуглуулах, зохицуулах аргачлалаа тодруулахыг хүссэн байна. Үүний хариуд “DeepSeek” Өмнөд Солонгос руу төлөөлөгчөө томилж, тус улсын хуулиудыг судлах явцад эндүүрэл гарсныг хүлээн зөвшөөрсний сацуу тус хороотой идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 6 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 7 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 1 цаг 6 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 1 цаг 56 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 2 цаг 0 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 2 цаг 4 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 2 цаг 6 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 2 цаг 29 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 2 цаг 29 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 2 цаг 34 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 2 цаг 38 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 48 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 17 цаг 17 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 17 цаг 20 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 17 цаг 21 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 17 цаг 27 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 17 цаг 30 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 17 цаг 32 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 17 цаг 33 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top