x

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай өмнө мэдээлсэн. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад жижиг намуудын төлөөлөл өнөөдөр /2025.02.18 хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал,

-"Хандиваар орж ирсэн мөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж, ашиглах үгүйгээ шийдэх ёстой. Гадаадын компани болон байгууллагаас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх аль эсвэл улсын орлого болгох ёстой. Гэтэл Э.Болормаа нь “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эх үүсвэрийг нь тодорхойлсны дараа ашиглах эрх нээгддэг. Тэр хүн бол төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь Үндэсний аудитын газар мэдсээр байж, нуун дарагдуулсан тул мөн хариуцлага хүлээх ёстой.

Том нам, эрх барьж байгаа нэрийн дор гишүүн нь хууль зөрчсөн байтал өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Хэрвээ бид бүхэн сонгуулийн үеэр ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол хариуцлага хэзээний хүлээх байсан. Биднийг 1000 төгрөгийн ч зөрүү гаргахад аудитын байгууллага шалгаж дарамтлаад эхэлдэг. Торгуулийн арга хэмжээ авч асуудал үүсгэдэг. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадын санхүүжилттэй байгууллагаас хандив авахыг хориглодог. Э.Болормаа нь “Кью Жи Экс холдингс лимитед” компаниас хандив авсан нь маш тодорхой байгаа.  Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авсан нь хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг харуулж байна.

Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдэл хийх ёстой. Гэтэл “Би яаж мэдэх юм бэ” гээд хэлж байгаа. Тийм учраас Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Маш олон шударга залуучуудын боломжийг хааж, мөнгөөр УИХ-д гарсан асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.193)
    шаардлагатай бол татах хэрэгтэй
    2025 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 10 цаг 42 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 10 цаг 45 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 10 цаг 46 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 10 цаг 53 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 10 цаг 55 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 10 цаг 57 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 10 цаг 59 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 12 цаг 1 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 12 цаг 2 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 13 цаг 20 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 13 цаг 22 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 13 цаг 23 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 13 цаг 24 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 13 цаг 26 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 13 цаг 28 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 13 цаг 29 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 15 цаг 16 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 15 цаг 17 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 15 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 23 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top