x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Харбин хотноо уулзав.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ахиц, амжилт гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил эрчимтэй урагшилж, энэ удаагийн уулзалтын хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцлов.

Хоёр улсын Ерөнхий сайд нар дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь хоёр улсын Ерөнхий сайд нарын тав дахь удаагийн уулзалт бөгөөд айлчлал бүрийн хүрээнд яригдсан төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд талууд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан БНХАУ-ын Засгийн газарт баяр хүргэсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 11 цаг 16 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 11 цаг 19 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 11 цаг 21 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 11 цаг 27 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 11 цаг 29 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 11 цаг 31 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 11 цаг 33 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 12 цаг 35 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 12 цаг 36 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 13 цаг 54 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 13 цаг 56 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 13 цаг 57 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 13 цаг 59 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 14 цаг 1 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 14 цаг 2 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 14 цаг 3 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 15 цаг 50 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 15 цаг 52 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 15 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 57 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top