x

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын талаарх иргэдийн ойлголтыг гүнзгийрүүлэх, оюутан залуусын оролцоог өргөжүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.

20 хоног үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдсан бөгөөд тэд парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна хууль тогтоох үйл явцад бодитоор оролцож, УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллажээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөтөлбөрт оролцогчдод хандан, "Улс төрийн үйл ажиллагаа, төрийн ажил хоёрын ялгааг оюутнууд маань ойлгож, бодлого шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг биеэр мэдэрсэн байх гэж найдаж байна. Хамт ажилласан гишүүдтэйгээ үргэлж холбоотой байгаарай" хэмээн зөвлөсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Оюутнууд танилцах дадлагад хамрагдаад өнгөрөх биш, цаашдаа идэвхтэй оролцож, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна” гэж онцолсон бол, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва “Энэ удаагийн парламент “Гурван төгөлдөршил”-ийг баримталж, хүний эрхийг чухалчилж буй. Энэ хүрээнд парламентын үйл ажиллагааг олон нийтэд таниулахад оюутнуудын оролцоо чухал” хэмээн онцолжээ.

Оюутнуудын дадлага, туршлага

Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдаж, оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан байна. Түүнчлэн тэд парламентын Байнгын хороод, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн боловсруулсан зөвлөмжүүдийг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр:
"Монгол Улсынхаа хууль тогтоох байгууллагад дадлага хийх боломж олгосон УИХ-ын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархаж байна. Бид энэ хөтөлбөрийн анхдагчид. Дараагийн оюутнуудад илүү боломж нээхийн тулд хариуцлагатай байцгаая” гэж сэтгэгдлээ хуваалцсан бол,

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа:
"Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт оролцсон оюутнуудад батламж гардуулж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүссэн байна.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Монгол улсын иргэн бүр интэрнейдэд орж чадахгүй нь ойлгомжтой гэтэл УИХ аас гарч байгаа Хууль , тогтоол гм ийг хаанаас олж үзэж танилцах вэ???Хэрэгжүүлэх хүндээ хүрэхгүй болохоор хэрэгжихгүй байх нь ч аргагүй юм даа !!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 11 цаг 15 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 11 цаг 18 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 11 цаг 20 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 11 цаг 26 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 11 цаг 28 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 11 цаг 30 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 11 цаг 32 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 12 цаг 34 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 12 цаг 35 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 13 цаг 53 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 13 цаг 55 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 13 цаг 56 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 13 цаг 58 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 14 цаг 0 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 14 цаг 1 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 14 цаг 2 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 15 цаг 49 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 15 цаг 51 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 15 цаг 52 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 56 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top