Өнөөдөр НИТХ хуралдаж, хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэлэх байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д гаргасан юм. Өнгөрөгч баасан гаригт НИТХ уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын улмаас хуралдаанаа завсарлуулаад байсан.
Өнөөдрийн хуралдаанд ч мөн адил Засаг даргыг огцруулах санал оруулсан Ерөнхий сайд ирээгүй тул АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэхээр болсон.
Тэгвэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргажээ.
НИТХ-аар хэлэлцэх үед АН-ын бүлэг дахин завсарлага авч долоо хоног хойшлуулаад байсан ч Хотын дарга өөрөө ийнхүү албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргасан байна.




